Oрц:
* 1 ш том өндөгний цагаан, өрөөний темпратурт
* 1/3 стакан (50 гр) нунтаг сахар
* 1 3/4 стакан (130 гр) хэрчсэн алмонд (хальсласан*), нимгэн хэрчиж бэлтгэнэ
* 1 чимх далайн давс
* 1 хагас жүржийг (оранж) үрж бэлтгэнэ.
Бэлтгэх нь:
- Зуухаа 150 градуст халаана.
- Нэг тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Тостой цаасаа багахан ургамалын тосоор тослоно.
- Томхон саванд бүх орцоо холиж бэлтгэнэ.
- Жижиг аяганд хүйтэн ус хийгээд дотор нь сэрээ дүрэн хажуудаа бэлэн байлгана.
- Тостой цаас дэвсэж, тослож бэлтгэсэн тавцан дээрээ чихрийнхээ бэлдмэлээс амны халбага дайтайг порц болгон тавина. Энхүү үйлдэлээс өмнөө гараа хүйтэн усаар норгох хэрэгтэй.
- Хүйтэн усанд дүрсэн сэрээгээр бүх чихэрнүүдээ дарж хавтгайлана. Самарнуудын хооронд аль болох зайгүй, хийгүй болгох хэрэгтэй.
- 10-15 минут жигнэж алтан шаргал болгоно. Таны жигнэмэг, чихэрний хэр томоос шалтгаалан болох цаг нь өөрчилөгдөнө.
- Гүйцэд хөргөсөн флорентинаа сервислэтэлээ агаар оруулдаггүй саванд хийж хадгална.
Хангалттай хэмжээний шоколад хайлуулаад (bain marie) багс эсвэл халбаганы тусламжтайгаар бүх жигнэмэг, чихрэн дээр түрхэнэ. Хөргөгчинд хийн хөргөөд агаар оруулдаггүй саванд хийн өрөөний темпратурт хадгална.
Зүүлт
* Алмондоо халуун усанд хийн 2-3 минут чанаад, шүүгээд, хүйтэн усанд сойлгүйгээр халуун дээр нь хальслана. Ингэж бэлтгэсэн алмондоо тосгүй хайруулын тавганд хуурч хатаана. Тавцан дээр тарааж тавиад халаасан зууханд хийн хатааж, хуурч болно.
эх сурвалж
No comments:
Post a Comment