Орц:
* Хагас кг орчим тахианы цул мах эсвэл 1кг орчим ястай тахиа
* 1 лааз вандуй
* 2 ш улаан лооль
* 2 хумс сармис
* 1 том эсвэл 2 жижиг сонгино
* 5 амны халбага чидун жимсний тос
* давс
* хар перц
* ус
* 1 ш лууван
Бэлтгэх нь:
- Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Сармисаа арилгаад нухаж бэлтгэнэ. Луувангаа арилгаад угаагаад вандуй дайтай дөрвөлжилөн хэрчинэ. Тахиагаа хэрчиж/хэсэглэж хувааж бэлтгэнэ.
- Томхон саванд тосоо хийж халаана. Сонгино, сармисаа нэмнэ. Луувангаа нэмээд хэсэг хуураад жижиглэн хуваасан тахиагаа нэмнэ. Давс, хар перцээр амтлана. Тахиагаа шаргалттал нь сайтар хутган хуураад бага зэрэг ус хийн таглаж 10-15 минут жигнэнэ.
- Таглааг нь аваад үрж бэлтгсэн лоолио, угааж бэлтгэсэн вандуйн хамтаар нэмнэ. Ус, шүүсийг ширгэтэл дахиад 10 орчим минут буцалгаад/хуураад таваглаж агшаасан будаатай сервислэнэ.
No comments:
Post a Comment