Oрц:
* 500 гр цагаан гаа
* ус
* сахар
Бэлтгэх нь:
- Цагаан гаагаа аригаад, угаагаад, хэрчиж бэлтгэнэ.
- Хэрчиж бэлтгэсэн цагаан гаагаа саванд хийгээд дээрээс нь далдалахуйц ус нэмнэ.
- Зөөлөртөл нь 30 минут орчим буцалгаад шүүнэ.
- Чанаж болгосон цагаан гаагаа хэмжээд тэнцүү хэмжээний сахар бэлтгэнэ.
- Цагаан гаагаа буцаан савандаа хийгээд цагаан гаатай тэнцүү хэмжээний сахараа 3 амны халбага усны хамтаар нэмнэ. Байнга хутган буцалгана. Цагаан гаагаа тунгалаг болж, ихэнх шингэнийг ширгэтэл хуурна.
- Галаа багасгаад цагаан гаагаа хаттал зөөлөн гал дээр байнга хутган хуурна.
- Бэлэн болсон цагаан гаага хөргөөд бага зэрэг сахар нэмж хутгаад (сахаран бүрмэл) агаар оруулдаггүй саванд хийн 3 сар хүртэл хугацаатайгаар хадгална. Ингэж бэлтгэсэн цагаан гааг амттан, чихэр зэрэгт ашигладаг.
No comments:
Post a Comment