Орц:
* 6 ш гүйцэд боловсорсон Итали лооль , 0.75 см орчим зузаантай хэрчиж бэлтгэсэн
* 3 стакан нэмэх нь 2 амны халбага чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 2 амны халбага хатаасан basil, oregano эсвэл rosemary амтлагчууд (Italian herb seasoning)
* 2 амны халбага балзамик цуу (balsamic vinegar)
* 2 амттаны халбага лимоны шүүс, шинэхэн шахсан
* 1 амттаны халбага давс
* хар перц
Бэлтгэх нь:
- Зуухаа 105 градуст халааж бэлтгнэ.
- Хэрчиж бэлтгэсэн лоолио 2 амны халбага чидун жимсний тос, амтлагч, балзамик цуу, лимоны шүүс, давс хар перцээр амтлана.
- Амталж бэлтгэсэн лоолинуудаа тостой цаас дэвссэн тавцан дээр өрж тавиад халааж бэлтгэсэн зуухандаа хийн 1 цаг шарна.
- Хатаж бэлэн болсон лоолио гаргаж ирээд 15 минут орчим хөргөнө.
- 4 ш 250 мл ариутгасан шилэн саванд лоолио хувааж байрлуулаад үлдсэн чидун жимсний тосоо нэмж бүх лоолио тосонд булхуулна. Таглаад хөргөгчинд хийж хадгална.
- Хөргөгчинд хадгалахаар оливийн тос царцдаг ч лоолины амтанд нөлөөлдөггүй аж. Гаргаад өрөөний темпратурт хэдэн минут тавихад хайлдаг.
* Энэхүү тосонд дарсан лоолийг наранд хатаасан улаан лоолиор хийх боломжтой бөгөөд үүний тулд хатаасан лоолио бүлээн усанд хийж дэвтээгээд шүүж, салфеткаар арчиж сайтар хуурайлаад, шилэн саванд байрлуулаад мөн адилхан амтлагчнаас (basil, oregano эсвэл rosemary) бага зэргийг хийгээд бүх лоолио булхуулан чидун жимсний тос нэмнэ.
No comments:
Post a Comment