Орц:
* 3 амны халбага чидун жимсний тос
* 1 амттаны халбага rosemary leaves
* 1 амттаны халбага ганга (thyme leaves)
* 1 амттаны халбага яншуй (Italian parsley leaves)
* Давс
* перц
* 8 ш тахианы шул мах (ширхэг бүр нь 85 гр)
* 1 1/2 стакан улаан лоолийн соус (жор нь доор буй)
* 1/2 стакан үрсэн mozzarella
* 16 амттаны халбага үрсэн Parmesan
* 2 амны халбага давсгүй масло, жижиглэн хэрчсэн
Бэлтгэх нь:
- Зуухаа 260 градуст халаана.
- 3 амны халбага чидун жимсний тосоо амтлагч ногоонуудтайгаа холино. Давс перцээр амтлана. Тахианы махнуудыхаа тал бүрийг амталж бэлтгэсэн тосоороо тослоно.
- Хайруулын тавгаа тосгүйгээд халаагаад тахиагаа тавин тал бүрийг ны шаргалттал 2 минут орчим шарна.
- Лоолын соусаа тахиан дээрээ асгана тараан тавина. Тахиа бүр дээрээ 1 амттаны халбага mozzarella бяслаг, 2 амттаны халбага пармежан бяслаг тараан тавина. Жижиглэн хэрчсэн маслоо хамгийн дээр нь тавиад тахиагаа болтол, бяслагийг хайлтал шарна.
Орц:
* 1/2 стакан чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 1 ш жижиг сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, арилгаад хэрчиж бэлтгэсэн
* 1 гожгор celery, хэрчсэн
* 1 ш лууван, хэрчсэн
* далайн давс
* хар перц
* 1800 гр улаан лооль
* 4-6 ш basil навч
* 2 ш лаврын навч
* 4 амны халбага давсгүй масло (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Томхон саванд тосоо хийж халаана. Жижиглэн хэрчсэн сонгино, сармисаа нэмнэ. Зөөлөртөл нь хуурна.
- Сelery, луувангаа нэмээд давс перцээр амтлана. Бүх ногоог зөөлөртөл (5 минут орчим) хуурна.
- Улаан лоолио, basil, лаврын навчны хамтаар хийгээд галаа багасган өтгөртөл нь ойролцоогоор 1 цаг буцалгана. Соус маань хэт хүчиллэг байвал маслонаасаа нэг удаад нэг амны халбагийг нэмээд хайлуулан амтыг тохируулна.
- Ингэж бэлтгэсэн соусаа блендэрдэж хэрэглэнэ. Бүгдийг нь хэрэглэхгуй бол битүү саванд хийн 6 сар хүртэл хөлдөөгчинд хадгалахад тохиромжтой.
2 comments:
mmm..uneheer goe xaragdaj bna..Anhaa xed xonogoos nadiin blogoor shagaigaarai..tanaihaas jor haigaad yavj bna..bayart xool xiixgeed.. :-)
Uneheer goe blogiin ezen busguidee iim saihan zuil ..xetsuu bish...shuud orood xaixaar tavidagt ix bayarladag shuu..:-)
хэ хэ таанкс, тэгнээ, чадын блогоор шагайнаа кк, хайсан, хүссэн жор нь байхгүй бол хэлээрэй, олоод оруулахыг хичээнээ...
Post a Comment