Орц:
* 2 стакан тахианы мах
* 1 ш сонгино
* 1 ш жижиг ногоон перц
* 1 стакан цагаан хэрчсэн мөөг
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1/4 амттаны халбага хар перц
* 6 амны халбага гурил
* 1 стакан сүү
* 1/2 стакан крем (cream)
* 1 1/4 стакан тахианы тунгалаг шөл
* 1 ш улаан перц
* давс
* хар перц
* Тал стакан лаазалсан вандуй (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Ногоонуудаа бэлтгэж эхэлнэ. Сонгиноо арилгаа жижиг дөрвөлжин болгож хэрчинэ. Чинжүүнүүдээ үрийг нь гаргаад, угаагаад мөн ижил жижиглэн, дөрвөлжилөн хэрчинэ.
- Мөөгөө угаагаад, хэрчиж бэлтгэнэ. Тахианы махаа хэрчиж бэлтгэнэ. Вандуй хэрэглэж бол вандуйгаа шүгээд угааж бэлтгэнэ.
- Дунд зэргийн саванд тосоо хийгээд халаана. Сонгиноо нэмээд хэсэг хуураад чинжүү, мөөгөө нэмээд 4-5 минут хуураад гурилаа нэмнэ. Өөр нэгэн саванд тахиагаа хуурч зөөлөн борлуулна.
- Ногооны бэлдмэл дээрээ тахиагаа нэмээд хэсэг хуураад шингэн орцуудаа нэмнэ. Вандуйгаа давс перцээр амтлаад таваглан сервислэнэ.
No comments:
Post a Comment