Tuesday, 23 December 2008

Ананастай тахиа (Sweet-and-Sour Pineapple Chicken)




Oрц:

* 500 гр арисгүй, ясгүй тахианы мах, 2.5 см кув болгож хэрчсэн
* 1 ш өндөгний цагаан
* 2 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 2 амны халбага гурил
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар эсвэл цагаан перц
* 1/3 стакан (75 мл) ургамалын тос
* 1/3 стакан (75 мл) тахины тунгалаг шөл (sodium-reduced chicken broth)
* 3 амны халбага (45 мл) кетчуп (ketchup)
* 1 амны халбага цуу
* 1 амны халбага будааны цуу (rice vinegar)
* 2 амттаны халбага жижиглэн хэрчсэн цагаан гаа (gingerroot)
* 1 амттаны халбага нунтаг сахар
* 1 ш сонгино
* 1 ш улаан перц
* 1 ш ногоон перц
* 1 стакан лаазалсан ананас, шүүж бэлтгэсэн

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд тахиа, өндөгний цагаан, цардуул, гурил, давс, перцээ холиод 10 минут амараана.
  2. Хятад (wok) эсвэл томхон хайруулын тавганд тосоо хийж халаана. Тахиагаа нэмээд шаргалттал нь 3 минут орчим хуурна. Таваглаад хажуу тийш нь тавина.
  3. Тахианы тунгалаг шөл, кетчуп, цуу, будааны цуу, сахар, цагаан гаагаа нэмээд холино.
  4. Хайруулын тавгандаа 1 амны халбага тос үлдээгээд үлдсэнийг асгана. 2 см куб хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн сонгино, перцүүдээ нэмээд 3 минут орчим хуурна.
  5. Хуурч бэлтгэсэн ногоон дээрээ тахиа, шингэн бэлдмэлээ, ананасын хамтаар нэмээд дахиад 2-3 минут хуураад таваглаад сервислэнэ.

No comments: