Орц:
* 1 стакан нунтагласан шоколадтай жигнэмэг
* 1/4 стакан хайлуулсан масло
* 284 гр хөлдөөсөн Raspberry
* 2 амны халбага сахар
* 2 амттаны халбага эрдэнэшишийн цардуул
* 2 стакан цагаан шоколад (white chocolate chips)
* 1/2 стакан крем (half-and-half cream)
* 672 гр крем бяслаг (cream cheese), зөөлрүүлсэн
* 1/2 стакан сахар
* 3 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
Бэлтгэх нь:
- Дунд зэргийн саванд нунтагласан жигнэмэг, 3 амны халбага сахар, хайлуулсан масло холиж нийцүүлээд 23 см хэвэнд зулж тавина.
- Өөр нэгэн саванд raspberries, 2 амны халбага сахар, цардуул, усаа холиод нийцтэл хутгаад буцалгана. 5 минут буцалгаж өтгөрүүлнэ. Өтгөрч бэлэн болсон соусаа шүүгээд үрийг нь хаяна.
- Зуухаа 165 градуст халаана. Өөр нэгэн саванд half-and-half-аа шоколадын хамтаар хийж хайлуулна.
- Өөр томхон саванд бяслагаа 1/2 стакан сахараа холиж хутгана. Өндөгнөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Ваниллины охио хайлуулж бэлтгэсэн шоколадныхаа хамтаар нэмээд энэхүү бэлдмэлийхээ талыг жигнэмэг зулж бэлтгэсэн суурь султгана. 3 амны халбага жимсний чанамал нэмээд үлдсэн бяслагны бэлдмэлээ хийнэ. Дахин 3 амны халбага жимсний чанамал нэмээд хүсвэл хутганы үзүүрээр хээлнэ.
- Бага зэрэг халуун устай тавцанд хэвээ хийгээд 165 градуст халаасан зууханд 55-60 минут жигнэнэ. Жигнээд гаргаж ирсэн чийзкэкээ хөргөөд гялгар уутаар ороон хөргөгчинд хийж хамгийн багадаа 8 цаг амараана. 8 цагийн дараа хэвнээс нь гаргаад зүсээд зүсэм бүрийг үлдсэн жимсний чанамалаараа чимээд сервислэнэ.
No comments:
Post a Comment