Thursday, 18 December 2008

Кокостой макарүн (macaroon)


Орц:

* 400 гр үрсэн кокос (sweetened shredded coconut)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 чимх давс
* 60 мл молоко (1/4 стакан)
* 4 ш том өндөгний цагаан
* 140 гр сахар

Бэлтгэх нь:
  1. Кокосоо ваниллины охь, давс, молокотойгоо холиж нийцүүлнэ.
  2. Өндөгний цагаанаа хутгаад сахараа нэмж цасан цагаан болж биежтэл хутгана.
  3. Кокос дээрээ өндөгний бэлдмэлээ бага багаар нэмээд хутгаж (fold) нийцүүлнэ.
  4. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр халбагадан тавиад 160 градуст халаасан зууханд хийн 20-25 минут жигнэнэ.
  5. Гаргаж ирээд хөргөөд хүсвэл тэр чигээр нь хүсвэл шоколадан булхуулаад самараар чимээд сервислэнэ.
Шоколадаар бүрэхийн тулд:

орц:

* 350 гр шоколад
* 30 гр масло

Бэлтгэх нь:
  1. Бага зэрэг устай саван дээр шоколад болон масло холисон өөр нэг сав байрлуулаад (ууранд) шоколадаа хайлж нийцтэл хутгана. Хайлуулж бэлтгэсэн шоколадандаа хөргөсөн жигнэмэгээ дүрээд, хүзвэл нунтаглаж бэлтгэсэн самар цацаад, хөргөөд сервислэхэд бэлэн болно.

2 comments:

3apaa said...

Макарон гэж гоймон л байдаг юм байх гэж боддог байсаншт

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Макарони (macaroni) гэж голдоо нүхтэй, мушгиа гоймон байх нь байдгийн. Бас макарон (macaron) гэж нэг юм байна. Тэр нь алмондны нунтаг буюу гурилаар бэлтгэсэн жигнэмэг/чихэр юм. Макарон эсвэл макарүн (macaroon) гэхээр дээрх жигнэмэг/чихэр болж бгаам