Орц:
* тос
* 1/4 стакан масло
* 1/4 стакан халуун соус (hot sauce)
* 1 чимх хар перц
* 1 чимс сармисны нунтаг
* 1/2 стакан гурил
* 1/4 амттаны халбага паприка перц (paprika)
* 1/4 амттаны халбага улаан перц (cayenne pepper)
* 1/4 амттаны халбага давс
* 10 ш тахианы далавч
Бэлтгэх нь:
- Тосоо 190 градуст халааж бэлтгэнэ.
- Масло, халуун соус, хар перц, сармисны нунтагаа холиод зөөлөн гал дээр тавиж масло хайлтал, бүх орц нийцтэл халаана.
- Жижгэвтэр саванд гурил, паприка мөн улаан перц, давсаа холино. Тахиагаа хавтгай шилэн тавган дээр өрж байрлуулаад гурилны бэлдмэлээ тараан цацаж далавч бүрийг гурилаар бүрээд таглаж хөргөгчинд хийн 60-90 минут амараана.
- Гурилаар бүрээд амрааж бэлтгэсэн тахиагаа халаасан тосондоо болтол нь шараад (10-15 минут) шүүн гаргаад сервслэх томхон савандаа хийн дээрээс нь бэлтгэсэн халуун соусны бэлдмэлээ нэмнэ. Хутгаж бүх далавчаа соусаар бүрээд таваглаад сервислэнэ.
* Халуун соусаа вкусандаа тааруулан их бага хийж болно.
1 comment:
oy yummy, mmmmm....
www.pro31life.blogspot.com
Post a Comment