Wednesday, 24 December 2008

Тай маягаар бэлтгэж, ил гал дээр шарсан тахианы далавч (Thai Chicken Wings)



Орц:

* 700 гр тахианы далавч
* 1 амны халбага загасны соус (fish sauce)
* 1/4 стакан нимгэлэн хэрчсэн лимоны өвс (lemon grass), лимоны давсаар орлуулж болно
* 10-15 хумс сармис, бяцалсан
* 1 амны халбага хар перц
* 1 амны халбага хэрчсэн улаан чили (birdseye chilis Тай нэр нь prik ki nu)
* 1/4 стакан хэрчсэн, Хятад яншуй coriander/cilantro
* 1/4 стакан кетчуп (tomato ketchup)
* 1/4 стакан виски (bourbon эсвэл будааны виски-rice whiskey байвал сайн)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод нийцүүлнэ. Угаагаад, хатаасан тахианы далавчуудаа нэмнэ. Таглаад 12-24 цаг амтлагчинд нь дарна.
  2. 12 цагийн дараа зөөлөн ил гал дээр шарж доорх маягаар бэлтгэсэн соустай сервислэнэ.
Соус

Орц:

* 4 хэмжээс майонез
* 4 хэмжээс кетчуп
* 1 хэмжээс халуун ногоотой соус (hot chili sauce, Tabasco байж болно)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод, нийцүүлээд жижигхэн аяганд хийгээд тахианыхаа хажууд сервислэнэ.

3 comments:

3apaa said...

Зул сарын баярын мэнд хүргье! Бүр олон сайхан хоолны жор оруулаарай!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Баярлалаа, таньд ч гэсэн зул сарын баярын мэнд хүргье.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тэгнээ, та бас хүссэн жор байвал захиалаарай. Таны буянд хэд хэдэн жор нээсэн шүү..