Орц: (23 см хэвэнд)
Кексэнд:
* 9 амны халбага амтлагчгүй какао (unsweetened cocoa powder)
* 1½ стакан кексний гурил
* ½ амттаны халбага давс
* 1 амттаны халбага хүнсний сода
* ¼ амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 115 гр давсгүй масло, өрөөний темпратурт
* 1½ стакан нунтаг сахар
* 2 ш том өндөг, өрөөний темпратурт
* ½ стакан хүчтэй кофе эсвэл ус
* ½ стакан сүү
Ганашанд:
* 285 гр шоколад (bittersweet эсвэл semisweet chocolate) жижиглэн хэрчсэн
* ½ стакан ус
* ¾ стакан давсгүй масло
Бэлтгэх нь:
- Хэрээсэн төмөрөө зуухныхаа голд байрлуулаад зуухаа 180 градуст халаана.
- 2 ш 23 см хэв тослоод ёроолд нь тостой цаас дугуйруулан хайчилж (цасан ширхэг хайчилах гэж буй мэт цаасаа олон давхарлан нугалаад хэвээ хэмжиж хайчилж бэлтгэдэг.) дэвсэж бэлтгэнэ.
- Какао, гурил, давс, хөөлгөгч нунтаг, хүнсний содагаа шигшиж бэлтгэнэ.
- Масло, сахараа холиод нийцтэл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нэммээд нэмэх бүрдээ нйцтэл хутгана.
- Кофе сүүгээ холино. Шигшиж бэлтгэсэн хуурай орцыхоо талыг маслоны бэлдмэл дээрээ нэмнэ. Сүү кофений холимогоо нэмнэ. Нийцүүлж хутгаад үлдсэн хуурай орцоо нэмнэ.
- Зуурмагаа 2 хуваан хэвэнд нь хийгээд халаасан зуухандаа хийн болтол нь 25 минут орчим жигнэнэ.
- Кремээ бэлтгэхийн тулд хэрчиж бэлтгэсэн шоколадаа усны хамтаар ууранд дээр тавьж хайлуулна.
- Масло жижиглэн хэрчээд хайлуулсан шоколад руугаа нэг нэгээр нэмж нийцтэл хутгаж хайлуулна. Түрхэж болохуйц болтол 1 цаг орчим өрөөний темпратурт хөргөнө.
- Кексээ хэвнээс нь болгоомжтой гаргаад хөргөж бэлтгэнэ. Кремээ хайлуулахгүй болтол хөргөөд жигд бус хөөсөн хэсэг байвал хутгаар тэгшилж бэлтгэнэ. Кремээ түрхээд хоёр дахь кексээ давхарлан тавиад үлдсэн ганашаараа бүрээд чимнэ.
1 comment:
mmmmmm....
Post a Comment