Thursday 25 December 2008

Хатаасан жимстэй кекс (Fruitcake)


Орц:

* 3/4 стакан сахарлаж хатаасан жүржийн хальс (candied orange peel)
* 1/2 стакан хушига, хэрчсэн
* 1/2 стакан үзэм
* 1/2 стакан шар үзэм (golden raisins)
* 2 амны халбага гурил
* 1/2 стакан масло, зөлрүүлсэн
* 1/2 стакан сахар
* 2 1/2 амны халбага зөгийн бал
* 2 ш өндөг
* 1 1/2 амны халбага крем эсвэл сүү (light cream)
* 2 амны халбага рум (dark rum)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 1/2 стакан гурил
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг

Бэлтгэх нь:
  1. Хушига, үзэмнүүд, жүржийн хальсаа хуурай (2 амны халбага) гуриланд өнхрүүлнэ. Ингэснээр жигнэх явцад жимснүүд кекний сууринд тунахгүй, цуглахгүй.
  2. Томхон саванд маслоо хийгээд зөөлрүүлнэ. Сахар, зөгийн балаа нэмнэ. Масло маань цайраад ирэхээр өндгөө нэмнэ. Сүү эсвэл крем, рум мөн ваниллины охио нэмнэ.
  3. Өөр нэгэн саванд үлдсэн гурил (1 1/2 стакан) хөөлгөгч нунтагаа холино. Шингэн орцон дэрээ нэмж нийцүлнэ. Жимс, самарны бэлдмэлээ нэмнэ.
  4. Зуурмагаа 22*12 см тослосон хэвэнд хийн 175 градуст халаасан зууханд хийн 10 минут жигнээд галаа багасган 165 градус болгоод мөн хэмд болтол нь (45 минут орчим, болсон эсэхийг шүшний чигчилүүр зоож мэднэ.) жигнэнэ. Гаргаж ирээд хэвнээс нь гаргаад, хөргөөд, зүсээд, сервислэнэ.
Зүүлт

* энэ кексэнд хүссэн хатаасан жимжээ амт үзэмжийг зохицуулан хийн болно.

6 comments:

Anonymous said...

oooo..yamar goe ereen alag..xarvaas l shuud setgel xogjooxoor goe xaragdaj bnaa .. :-)

Anhaadaa zul sariin bayariin mend xurgii.. :-)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

хэ хэ, таанкс таньд ч гэсэн зул сарын баярын мэнд. Гэхдээ би нь зул сарын баяр (бодоод байхнээ ганц зул сарын баяр гэлтгүй ер нь даруулгатай баярладаг юм байна шүү) нэг их ач холбогдол өгдөггүй юм өө, Монголын баяр багадсан биш гэж бодогдоод байдгийн, гэхдээ. Нээрээ блогоор тань орсон, гоё гоё хоол хийсэн байна лээ ш тээ, амт чанар дажгүй юу, энэ тухай бичээрэй..
Дараа дараа хийх хүмүүст тус болох юун тиймээ.

Anonymous said...

he he..amt ni saihan bolsoon, heden hun oroi ireed..magtaj magtaj yavsan...oooe..ongirson shuu..kkkk...

2 daxi ni zurag deer..anx udaa xiij uzeed arai shingen bolson..he he..gexdee amttai..byaslag amtagdaad... Daraagiin udaad turshlagatai xiix bx..;-)

Suulchiin banana deerx xushga..zogiin bal nadaa oort mash taalagdsan..( my favorite.. ) xiixed amarxan ..xongon..amt ni mmmmm...

Er ni bugdiig xiixed xyalbar..neeh tsag shaardaagui..daraa daraad tanaihaas zondoo xiinee..yalanguya xyalbar xool gedeg bulangaas...kkkk

Daxiad bayarlasan shuu..medlegee xuvaaltsaj bdagt.. :-)

Anonymous said...

aan tiin exnii ente.. yag bichsenii chini daguu xiisen.. minut xemjee ni yag taaraad..ongo amt ni saihan..shuus muustei..he he amttai bolson..nad bichne gej xolioj bx shig bnaa..kkk

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

хэ хэ сэтгэл хангалуун байгаад баяртай байна. Үүнээс хойш хялбар жорон дээрээ анхаарна, тэгвэл :)

Номинговь said...

ene cake-g turshij uznee