Орц:
* 1 1/2 стакан сүү
* 6 ш өндөгний шар
* амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1 стакан cup half&half крем
* 1/2 стакан сахар
* жимсны чанамал эсвэл карамель
Бэлтгэх нь:
- Сүүгээ half&half кремтэйгээ холиод савны ирмэгээр хөөсөрч эхэлтэл халаана.
- Халаасан сүүн дээрээ ваниллины охь, сахараа нэмээд, сахараа хайлтал хутгана.
- Өндөгний шараа холигчоор цайртал нь хутгана.
- Өндөгний шардаа 3 халбага сүүг хутгангаа нэг удаад нэг халбагыг нэмсээр холих 2 орцныхоо төмпратуртыг ижил төвшинд аваачина. Халуун бүлээн сүүнээсээ нэг дор их хэмжээгээр нэмвэл өндөг маань болох тул анхаараарай.
- 8 ш ramekin-д (халуунд тэсвэртэй сав. Төрөл бүрийн хэмжээтэй байдаг.) чанамал эсвэл карамель-аасаа нэг нэг халбагийг хийгээд дээрээс нь нийцүүлж бэлтгэсэн сүүтэй бэлдмэлээ хувааж хийнэ.
- Дүүргэж бэлтгэсэн Ramekin-уудаа тавцан дээр тавиад, тавцангаа 1/2-р халуун ус дүүргээд 175 градуст халааж бэлтгэсэн зууханд 25 минут жигнэнэ.
- Хутгаар болсон эсэхийг нь шалгаад (болсон бол хутгаа дүрж үзэхэд хутга цэвэрхэн гарч ирэх ёстой.) гаргаж ирэн хэвэнд нь хэдэн минут байлгаж хөргөөд, хэвтэй нь хамт хөргөгчинд хийн 1-2 цаг хөргөнө. Сервислэхдээ жижиг тавган дээр хөмрүүлэн гаргаад чимэглэж сервислэнэ.
No comments:
Post a Comment