Oрц:
* 1 стакан улаан буурцаг (lentil)
* 1 ш сонгино
* 1 ш лууван
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1.5 л ус
* 2 куб махны бульон
* давс
* 1 амны халбага гурил (гурил өтгөрүүлэх зорилгоор хэрэглэгддэг бөгөөд төмсөөр орлуулж болно.)
* Лимон
* улаан перц
Бэлтгэх нь:
- Тогоондоо тосоо хийж халаана. Жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд хэсэг хуурна.
- Гурилаа нэмж хуурна. Гурилны оронд төмс хэрэглэхээр шийдсэн бол төмсөө аль болох жижиглэн хэрчиж нэмнэ.
- Луувангаа жижиглэн хэрчээд буурцагны хамтаар нэмнэ.
- Хүйтэн ус, бульоноо нэмээд давсаар амтлан буурцагыг зөөлөртөй цаг хэртэй буцалгана.
- Бэлэн болсон шөлөө гар блендрээр блендэрдээд аягалж нэг зүсэм лимон, улаан перцний хамтаар сервислэнэ.
* Энэхүү буурцаг удаа болдог тул хүсвэл халуун усанд 20-30 минут дэвтээж хэрэглэж болно.
* Төмс хэрэглэсэн тохиолдолд заавал бүлээн эсвэл бүр халуун ус нэмж болох бөгөөд үхэр, хонины тунгалаг шөл эсвэл тахианы тунгалаг шөл хэрэглэж болно.
* Би ихэндхээ жижиглэн хэрчсэн төмс, сонгино, тунгалаг шөл, дэвтээсэн буурцагаа цугт нь хийж 30-аад минут буцалгадаг бөгөөд буурцгийг зөөлөрхөөр нь шүүж шүүгдэж үлдсэн бүхэл хэсгүүдийг халбагаар няцалдаг. Мэдээж заавал бяцалалгүйгээр аягалаад сервислэж болно.
* Сонгиноо хэсэг хуурсаны дараа 1-2 амны халбага улаан лоолийн паст нэмж илүү улаан шөл болгож болно.
* Идэхдээ лимоныг сэрээгээр хатгаж шахаж шүүсийг нь шөлөндөө хийгээд хутгаж халуунаар нь зооглоно.
No comments:
Post a Comment