Орц:
* 12 ш өндөг
* 1 ш том сонгино
* 1 стакан уксус
* 1 стакан ус
* 1/4 стакан нунтаг сахар
* 1/2 амттаны халбага далайн давс
* 1/2 амттаны халбага холимог даршлах амтлагч (mixed pickling spices)
Бэлтгэх нь:
- Өндгөө чанаад, сойгоод, хальслана.
- Сонгиноо арилгаад хэрчиж бэлтгэнэ. Даршлах амтлагчаа цайны шүүлтүүр дээр байрлуулна. Эсвэл марль ашиглан уут бэлтгэж амтлагчаа хийнэ.
- Ус, уксус, сахараа нэг саванд хийж буцалгана. Амтлагчаа 40 секунд орчим байлгаад гаргана.
- Өндөг сонгиноо ариутгаж бэлтгэсэн шилэн саванд үелүүлэн өрнө. Шингэнээ нэмээд таглаж хөргөгчинд хадгална. Ингэж бэлтгэсэн өндгийг 6 сар орчим хадгалж болно.
* Ус, уксусны холимогтоо хүрэн манжин хэрчиж хийн ягаан өндөг даршилж болно.
* Pickling spice нь лаврын навч, синнамон, сармис, гичний үр, бөөрөнхий хар перц, allspice, cardamom, coriander, цагаан гаа зэрэг амтлагчуудын холимог. Америкт дүрдэг цай маягаар бэлтгэсэн зардаг байна.
No comments:
Post a Comment