Oрц:
* 55 гр давсгүй масло
* 1/2 стакан амталж хатаасан талх (croutons)
* 2 чимх хуурай гич
* 1 амттаны халбага гоньд (caraway seeds)
* 1 ш жижигхэн байцаа
* 1 амны халбага давс
* 1 амны халбага сахар
Бэлтгэх нь:
- Томхон саванд 3/4-г нь дүүртэл ус хийгээд буцалгана.
- Масло хайруулын тавганд хайлуулаад хатаасан талх, гич. гоньдоо нэмнэ. Дунд зэргийн гал дээр хутгасаар масло борлож, амтлагч үнэртэж эхэлтэл хуурна. Галаа унтраана.
- Давс, сахараа буцалсан усандаа хийгээд нарийхан хэрчсэн байцаагаа нэмнэ. 2 минут чанаад шүүж илүүдэл усыг сэгсэрээд маслотой бэлдмэл дээрээ байцаагаа нэмнэ. Хутгаж сайтар нийцүүлээд сервислэнэ.
No comments:
Post a Comment