Sunday, 12 October 2008

Хайруулын тавганд шарсан давжаа хүрэн манжин (pan glazed baby beet )


Орц:

* 20 ш давжаа хүрэн (нялх) манжин
* 2 стакан чангаанзны шүүс (apricot juice)
* 3 амны халбага цагаан balsamic vinegar
* 2 амны халбага зөгийн бал
* Яншуй

Бэлтгэх нь:
  1. Манжингаа угаагаад 2 үзүүрийг нь аваад чангаанзны шүүсний хамтаар хайруулын тавганд байрлуулна. Таглаад дунд зэргийн гал дээр 10 минут хэртэй жигнэнэ.
  2. Цуу, зөгийн балаа нэмээд галаа зөөллөн 10 минут жигнээд галаа унтраан 5 минут таглаатай чигээр нь байлгаад гаргаж сервислэх тавган дээрээ тавиад бага зэрэг яншуй цацаад сервислэнэ.

No comments: