Орц:
* 1350 гр огурцы
* 155 гр давс (pickling salt)
* 3.79 л ус (1 галлон)
* 1 амттаны халбага хатаасан гоньд (dill)
* 1 атга дүүрэн гоньд (dill)
* 2 хумс сармис
* 1 амттаны халбага бөөрөнхий хар перц
* 1 амттаны халбага улаан перц (pepper flakes)
Бэлтгэх нь:
- Огурцыгоо угаагаад иштэй талыг гүехэн тайрч авна.
- Амтлагчуудаа шилэн савныхаа ёроолд хийгээд огурцыгээ тайрсан талаараа босоогоор нь байрлуулна.
- Усандаа давсаа хайлуулаад огурцын дээрээ нэмнэ. Огурцыгээ уусмал дотор байлгахын тулд нэг уутанд ус, лдсэн бол уусмалаар дүүргээд огурцын дээрээ тавина.
- Огурцыгээ энэ чигээр нь 20-24 градусын хэмтэй газар 3 хонуулахад огурцы маань зөөлөрч, дээр нь цагаан зүйлс үүсч, хөвж байх болно.
- Ариутгасан устай саванд хүндрүүлж тависан уутыг цэвэр усанд хийн (крантны ус биш) уутыг гаднаас нь угаагаад дээр нь үүссэн цагаан зүйлсыг болгоомжтойгоор хамж авна. Савны ирмэгийг салфеткаар арчаад угаасан ууттай усаа буцаад тавина. Ийм байдлаар цэвэрлэгээг 2-3 өдөрт 1 удаа хийнэ. 6-10 өдрийн дарсан маань бэлэн болно. Ингэж бэлтгэсэн огурцыг таглан савтай чигээр нь эсвэл шилэнд султгаад шүүсээр нь дүүргэн хөргөгчинд 2 сар хүртэл хадгалж болно. Эсвэл тэр чигээр нь сэрүүн газараа тавин 3-4 долоо хоног байлгана. 2-3 өдөрт 1 удаа цагаан хөөсийг цэвэрлэхээ мартваа.
No comments:
Post a Comment