Орц:
* 450 гр хатаасан Great Northern шош
* 450 гр bacon, хэрчсэн
* 1 ш сонгино, хэрчсэн
* 2 ш халуун чинжүү, үрийг нь гаргаж хэрчиж бэлтгэсэн (jalapenos)
* 1/4 сакан улаан лоолийн паст
* 1/4 стакан бор сахар
* 1/4 стакан molasses
* ногооны тунгалаг шөл
* 1/4 амттаны халбага улаан перц (cayenne)
* 1 амттаны халбага хар перц
* 2 амттаны халбага давс
Бэлтгэх нь:
- Шошоо дар хүрэхүйц хэмжээний хүйтэн усанд хийж хонуулна.
- Ширмэн тогоон bacon, сонгино, халуун чинжүүгээ нэмнэ. 5 минут хэртэй хуурна.
- Паст, бор сахар, molasses-аа нэмнэ.
- Шошоо шүүгээд нэмнэ. Дэвтээсэн усыг хэмжээд гүйцээж ногооны тунгалаг шөл нэмнэ. Шингэн маань 4 стакан байх ёстой.
- Шингэнээ шошин дээрээ нэмээд галаа нэмж ширүүн гал дээр буцалгана. Улаан, хар перц, давсаа нэмж амтлана. Хутгаад таглаж 120 градуст халаасан зууханд хийн зөөлөртөл нь 6-8 цаг жигнэнэ. Энэхүү хоолыг цагаан болон улаан махтай бэлтгэж болно.
No comments:
Post a Comment