Tuesday, 28 October 2008

Лийктэй тахианы ороомог


Орц:

* 4 ш, том, тахианы цээжний цул мах
* 55 гр масло
* 300 гр лийк, жижиглэн хэрчсэн
* 5 мл (1 амттаны халбага) лаймны хальс (lime zest)
* давс, хар перц
* 120 мл цагаан дарс
* 120 мл тахианы тунгалаг шөл
* 120 мл крем (double/heavy cream)
* 15 мл (1 амны халбага)лаймны шүүс (lime juice)

Бэлтгэх нь:
  1. Тахианы цээжээ хэвтүүлж байгаад хамгийн зузаан хэсгийг нь нимгэлэн, тэнцүүлж зүснэ.
  2. Тал масло хайлуулаад лийк, лаймны халисаа нэмнэ. Байнга хутгаад 15-20 минут жигнэж зөөлрүүлнэ.
  3. Лийкээ өөр саванд султгаж аваад давс, перцээр амтлаж хөргөнө.
  4. Зүсэж далбайлгасан тахианыхаа ирмэг дээр лийкнээ 4 хувааж байрлуулаад орооно. Ирмэгийг хулсан шороор шорлож задрахгүй болгоно.
  5. Үлдсэн масло хайлуулаад ороож бэлтгэсэн тахиагаа борлотол нь шарна.
  6. Дарс, тунгалаг шөлөө нэмээд буцалгана. Таглаад 10 минут орчим буцалгана. 5 дахь минутанд тахагаа эргүүлнэ.
  7. Цоорхой халбагаар тахиагаа гаргаад таглаатай саванд хийж халуунаар нь хадгална. Үлдсэн шингэнийг буцалгаж тал болтол нь ууршуулна.
  8. Кремээ нэмээд дахин тал болтол нь буцалгаад лаймны шүүсээ нэмээд давс, перцээр амтлана.
  9. Шороо тахианы цээжнээс сугалж гаргаад тахиагаа тавган дээр тавиж зүсэн, дээгүүр нь ууршуулж бэлтгэсэн сүүмсээ тараан асгаад жигнэсэн ногоо, чанаж эсвэл нухсан төмстэй сервислэнэ.

No comments: