Oрц:
* 1 бүтэн тахиа эсвэл 8-10 ш тахианы гуя
Амтлагч:
* 1 амны халбага карри
* 1/2 амттаны халбага нунтаг allspice
эсвэл
* 1 амттаны халбага tarragon
* 1 амттаны халбага chervil
* 1 амттаны халбага chives
* 1 амттаны халбага яншуй
нэмэх нь:
* 2 амны халбага ус
* 1-2 хумс сармис, нухсан
* 1 амттаны халбага улаан перц (cayenne pepper)
* 1 ш өндөг
* 1 стакан гурил
* давс, хар перц
* канола тос (илүү шажигнуур тахиа бэлтгэхийг хүсвэл shortening хэрэглээрэй.)
Бэлтгэх нь:
- Нэг саванд давс, перц, амтлагчууд, нухаж бэлтгэсэн сармис, өндөг, усаа хутгана. Гурилаа нэмж нялцхай зуурмаг бэлтгэнэ.
- Зуурмагтаа тахиагаа булхуулаад гаргаж халаасан тостой саванд хийнэ.
- Галаа зөөллөөд 7 минутын турш тахиагаа таглаатай шарна.
- Таглааг аваад 7 минут таглаагүй шарна.
- Тахиагаа эргүүлээд нөгөө талыг нь 5 минут таглалгүйгээр, шаргалттал, дотор талыг нь гүйцэд болтол шараад хавчуураар гаргаж аван хэрээсэн төмчр дээр тавиж илүүдэл тосыг шавхраад тавган дээр тавиж сервислэнэ.
No comments:
Post a Comment