Орц:
* 2 ш яргай загасны цул мах (fillet salmon)
* 3 ш халпинь загасны цул мах (fillet flounder)
* 8 ш хясааны мах (scallop)
* Канола тос
* 1 амны халбага гоньд
* 1 амны халбага яншуй
* давс
* хар перц
Бэлтгэх нь:
- Тостой цаасан дээр гялгар уут дэвсэж бэлтгэнэ.
- Яргай загасны цул махаа зэрэгцүүлэн тавина. Халпинь загасны цул мах давхарлан тавина. Доороос бага зэрэг яргай загас цухуйж байхаар.
- Хясааны махаа шорлоод халпинь загасны үзүүрт байрлуулна. Хэрчиж хольсон яншуй, гонидоо загасан дээрээ тарааж цацна. Давс, перцээр амтлана.
- Доорх гялгар уутыг халпинь загасан дээр тависан хясааны махны хамтаар ороож эхлэнэ. Энэхүү үйлдлийн суши-г хулсаар ороож байгаа юм шиг үйлдэх хэрэгтэй. Уутыг зөвхөн ороох багаж болгон ашиглана.
- Ороож дуусаад доор нь тависан тостой цаасандаа ороон хөргөгчинд хийж 1 цаг байлгана.
- Гаргаж ирээд цаастай нь 2 см хэрийн зузаантай хэрчин, бэлтгэсэн хэрээсэн төмөр/тавцан дээр өрж тавиад гадуур нь ороосон цаасыг авна. Тавцан дээр тавьсаны дараа цаасыг авсанаар загасны ороомог маань задрахгүй.
- Ороомог бүрийг багсны тусламжтайгаар канола тосоор тослоод хүсвэл давс нэмж цацаад, тавцангаа халаагчнаасаа 15 орчим см зайтайд тавиад 3-5 минут жигнэнэ (broil).
- Ингэж бэлтгэсэн загасны ороомгийг амталсан масло (herb butter) эсвэл vinaigrette-тэй сервислэхэд зохимжтой.
Амталсан масло
Орц:
* 115 гр масло, өрөөний темпратурт
* 1 амны халбага хатаасан яншуй
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
Бэлтгэх нь:
- бүх орцоо холиод модон халбагаар нийцтэл нь хутгана.
- Тоостой цаасан дээр тавин ороогоод буцааж царцааахын тулд 10 минут хөлдөөгчинд байлгана.
No comments:
Post a Comment