Орц:
* 1 1/2 стакан сармисны хумс, арилгасан
* 1 амны халбага гичний үр
* 2 амттаны халбага нунтаг corriander
* 1 амттаны халбага cumin
* 1 амттаны халбага улаан перц (chili flakes)
* 1/2 амттаны халбага turmeric
* 2 1/2 амттаны халбага давс
* 2 амттаны халбага бор сахар
* 1/4 стакан будааны цуу (rice vinegar)
* 1/4 стакан ургамалын тос
Бэлтгэх нь:
- Тосоо саванд хийж халаана.
- Гичний үрээ нэмээд задартал нь минут хэртэй шарна.
- Самирсаа нэмээд 3-5 минут хуурна. Давсаа нэмнэ.
- Үлдсэн амтлагчаа нэмээд амтлагчуудыг өрөө дүүрэн үнэртэж эхэлтэл нь,1 минут хэртэй, хуурна.
- Эцэст нь сахар, цуугаа нэмээд буцалгана. Галаа унтраагаад хөргөөд ариутгаж бэлтгэсэн шилэнд хийж хөргөгчинд хадгална. Ингэж бэлтгэсэн сармис 3-4 долоо хоног амт чанараа алдахгүй.
* Ингэж бэлтгэсэн сармисыг дангаар эсвэл хоолны хачир болгон, талхан дээр түрхэж, сүүмс, соус зэрэгт амт нэмэх зорилготойгоор ашиглаж болно.
No comments:
Post a Comment