Thursday, 9 October 2008

Дарсан давжаа лууван


Давжаа лууван


Орц:

* 1 стакан ус
* 1 стакан сахар
* 1 1/2 стакан алимны цуу
* 1 амттаны халбага сонгины нунтаг (onion powder)
* 1/2 амттаны халбага гичний үр
* 1 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага хатаасан улаан чинжүү
* 2 хатаасан чили перц

Бэлтгэх нь:

1. Давжаа луувангаа угаагаад ариутгасан шилэнд байрлуулна.
2. Ус, сахар, уксусаа нэг саванд хийж буцалгана.
3. Перц, чинжүү, гичний үр, давсаа нэмнэ.
4. Чили перцээ луувагийнхаа хамтаар шилэндээ байрлуулаад бэлтгэсэн шингэнээ нэмнэ. Хөргөөд, таглаж хөргөгчинд 2-7 хоног хадгалсны эцэст сервислэхэд бэлэн болно.

Өөр нэгэн арга:

Орц:

* 450 гр лууван
* 310 мл ус
* 280 мл алимныы цуу
* 1/4 стакан сахар
* 2 хумс сармис
* 1 1/2 амттаны халбага гоньд (dill) эсвэл fennel үр (эх сурвалж болох epicurious дээр 1.5 амттаны халбага хэмээсэн байсан, гэхдээ ингэж бэлтгэвэл их хурц амттай болно)
* 1 1/2 амны халбага давс
* 2 ш лаврын навч

Бэйтгэх нь:
  1. Луувангаа арилгаад ядам хурууны дайтай савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  2. Бага зэрэг давстай усанд хийж 1 минут чанана.
  3. Цуу, амтлагчуудаа холиод 2 минутын турш буцалгана.
  4. Буцалгаад шүүж бэлтгэсэн луувангаа ариутгасан шилэнд байрлуулаад буцалгаж бэлтгэсэн дарцилах уусмалаа нэмнэ.
  5. Таглаагүйгээр өрөөний темратурт хөргөөд, таглаад хөргөгчинд хийж сар орчим хадгална. Идэхээсээ өмнө хамгийн багадаа 1 өдөр хүээлгэх хэрэгтэй.

No comments: