sweat: сонгиныг хуурах явцдаа бага зэрэг давс нэмэн сонгины шүүсийг гаргах техник/арга.
Pillow test: Зарим нэг кекс, талхыг болсон эсэхийг шалгах шалгуур юм. Хуруугаараа голд нь зөөлөн дарахад дарсан газар хонхойгоод, хэдэн секундийн дараа буцаад хэвэндээ орж байвал тус кекс, талхыг болсон байна гэж үздэг.
Toothpick test: Ихэнх кекс, талх болсон эсэхийг энэ аргаар шалгадаг. Заримдаа шүдний чигчлүүрний оронд хутга хэрэглэх нь бий. Кекс, талхны хамгийн зузаан хэсэгт хуурай шүдний чигчлүүр зоогоод, гаргаж ирэхэд шүдний чигчлүүр цэвэр байвал тус кекс, талхыг болсон байна гэж үздэг.
No comments:
Post a Comment