Oрц:
* 950 гр heavy cream
* 1 ш ваниллины буурцаг (vanilla bean) , голоор нь хуваагаар үрийг нь цуглуулсан
* 1 сткан ваниллинтаи сахар (үрийг нь авч ашигласан буурцгаа сахар дотор хийн хадгалахад сахарт ваниилинны үнэр, амт шингэдэг.)
* 6 ш том өндөгний шар
* халуун ус
Бэлтгэх нь:
- Зухаа 160 градуст халаана.
- Кремээ буурцаг, үрийн хамтаар нэг саванд хийгээд, дунд зэргийн гал дээр тавиж, хутгасаар буцалгана. Буцлангуут галаа унтраан таглаад 15 минут байлгана. 15 минутын эцэст ваниллины буурцагыг гаргаж авна. Буурцагны гэрийг хадгалж байгаа дараа дахин хэрэглэж болно.
- Дунд зэргийн саванд 1/2 стакан сахар, өндөгний шараа холигчоор цайртал нь хутгана. Хутгангаа кремнээсээ бага багаар нэмнэ. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ 6 ш ramekin-д (халуунд тэсвэртэй жижиг савнууд) хувааж хийгээд, өөр нэг том тавцан дээр тавин ramekin-ыхаа талаар татхуйц халуун ус хийнэ.
- Халаасан зуухандаа хийн ойролцоогоор 40-45 минут жигнэнэ. Бэлэн болсон Crème brûlée-гээ өрөөний темпратурт иртэл нь байлгаад хөргөгчинд хийн хамгийн багадаа 2 цаг ихдээ 3 өдөр хөргөгчинд байлгана.
- 30 минутын өмнө Crème brûlée-гээ гаргаад, ваниллинтай сахараа 6 хуваан Crème brûlée тус бүр дээр тавина. Сахарыг хайлтал нь паньялникаар түлээд 5 минутын дараа сервислэнэ.
No comments:
Post a Comment