Oрц:
* 500 гр орчим броколи
* 1/3 стакан ус
* 2 амны халбага масло
* давс
* хар перц
Бэлтгэх нь:
- Броколигоо угаагаад цэцэг, ишийг нь салгана. Ишийг хуруу зузаантай хэрчиж бэлтгэнэ.
- Хайруулын тавганы ёроолд хэчиж бэлтгэсэн ишнүүдээ өрөөд усаа нэмнэ. Бага зэрэг давсаар амтлаад цэцгүүдийг тараан нэмээд, таглаж, ширүүн гал дээр 3 минут, зөөлөн гал дээр 3 минут, нийт 6 минут жигнэнэ.
- 6 минутын эцэст галаа унтраагаад масло нэмээд давс хар перцээр амтлаад сервислэнэ. Ингэж бэлтгэсэн броколиг дангаар нь идэж болохын зэрэгцээ шарсан, хуурсан махан хоолны хачир болгож болно.
No comments:
Post a Comment