Oрц:
* 2 ш, 650-680 орчим жинтэй, хавч
* шинэхэн амтлагчууд: яншуй (parsley), rosemary, ганга (thyme)
* 4 амны халбага масло
* 1/2 сонгино, хэрчсэн
* 1 амттаны халбага нимбэгний хальс
* 2 амны халбага хэрчсэн ногоон сонгино
* 2 атга жигнэмэг
* Extra-virgin оливийн тос
Бэлтгэх нь:
- Зуухаа 230 градуст халаана.
- Хавчаа тавцан дээр тавиад хөлдөөгчинд хийж 15-20 минут амраана.
- Томхон саванд 1 үе голын молцгор чулуу хийнэ. Бага зэрэг ус нэмж буцалгаад амтлагчаа нэмнэ. Хавчаа гаргаж ирээд бүтнээр нь буцалсан усандаа хийнэ. Таглаад 2-3 минут бацалгана. Гаргаад болохоос хамгаалахын тулд мөстэй усанд хийнэ.
- Модон хавтан дээрээ салфетка байрлуулаад хавчаа тавина. Толгойноос нь сүүл хүртэл нь голоор нь зүснэ. Гэдэс доторхыг нь авч хаяна. Хөл, саврыг үеэр нь хугалж авна. Хөлнүүдийг илдүүрээ илдэж дотрох махыг нь гаргаж авна. Хөлнөөс нь гаргаж авсан махаа хэрчиж бэлтгэнэ.
- Савруудыг хаьруулын тавган дээр тавин 4 минут жигнэнэ.
- Өөр нэгэн томхон саванд масло хайлуулна. Сонгиноо нэмж хутгаад нимбэгний хальс, ногоон сонгинооо нэмнэ. Сонгино зөөлөрч, үл ялиг тунгалаг болоход хөлний хэрчиж бэлтгэсэн махаа нэмнэ. Дараа нь жигнэмэгээ (crackers) нэмээд хэсэг хутгаад галаа унтраана.
- Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ биений хөндий рүү халбагадаж хийгээд, сүүлний махыг оливийн тосоор тослоно. Саврын хамтаар тавцан дээрээ байрлуулна. Дотрох орцыг борлотол 10-14 минут халаасан зуухандаа жигнэнэ.
- Саврыг хагалж дотро махыг гаргана. Бага зэрэг оливийн тос (extra-virgin) жижиг саванд хийн тавган дээр тавиад хажууд нь бэлэн болсон хавчаа тавиж сервислэнэ. Хавчны махыг оливийн тосонд дүрж иднэ.
Хавч тань 1 lb (=0.4536гр) бол 7 минут, 1 1/4 lb бол 9 минут, 1 1/2 lb бол 12 минут, 1 3/4 lb бол 14 минут чанаарай.
Шарахдаа хавч тань 1 lb бол 10 минут, 1 1/4 lb бол 12 минут, 1 1/2 lb бол 14 минут, 1 3/4 lb бол 16 минут, 2 lb бол 20 минут шараарай.
No comments:
Post a Comment