Friday, 10 October 2008

Хэрчиж дарсан өргөст хэмх (Bread and Butter pickles)



Орц:

* 1 стакан ус
* 1 стакан алимны цуу (+ 1/2 стакан champagne vinegar)
* 1 1/2 стакан сахар (1/2 стакан сахар)
* 1/2 сонгино
* 2 ш дунд зэргийн өргөст хэмх
* чимх давс (2 амны халбага + 2 амттаны халбага давс)
* 1/2 амны халбага гичний үр (1 амттаны халбага)
* 1/2 амттаны халбага celery үр (1 амттаны халбага)
* 1/2 амттаны халбага pickling spice (1 амттаны халбага)
* 1/2 амттаны халбага turmeric (1/4 амттаны халбага)
* (4 хумс сармис, бяцалсан)

Бэлтгэх нь:

Өргөст хэмхийг sweet, sour 2 хувилбараар бэлтгэж болох бөгөөд sour огурцы дарахаар шийдсэн бол орцуудаас ард нь хаалтанд байгаа хэмжээсээр хэрэглэнэ.
  1. Сонгино өргөст хэмхээ хэрчиээд ариутгасан шилэнд хийж бэлтгэнэ. Sour бэлтгэхээр шийдсэн бол бяцалсан сармисаа нэмнэ.
  2. Ус, давс, сахар, цуу, амтлагчуудаа нэмээд 4 минут буцалгана.
  3. Шингэнээ өргөст хэмхэн дээрээ нэмээд хөргөж, таглан хөргөгчинд хийж хадгална. 7 хоногийн дараа хэрэглэвэл амт чанар нь тогтсон байна. Ингэж бэлтгэсэн огурцыг 2 сар хэртэй хадгалахад тохиромжтой.

No comments: