Sunday, 12 October 2008

Манжингийн навчтaй гратин


Oрц:

* 1 масло
* 2 хумс сармис
* 350 гр мөөг
* 450 гр манжингийн иш
* 4 өндөгний шар
* 1 стакан рикотта бяслаг (ricotta)
* 1/2 пармежан бяслаг (Parmesan)
* 1/2 амттаны халбага давс
* 3/4 стакан жигнэмэг (Ritz cracker)

Бэлтгэх нь:
  1. Масло хайлуулаад сармисаа нэмнэ.
  2. Мөөгөө нэмээд зөөлөрч, борлотол нь хуурна.
  3. Манжингийн навчаа угаагад бүтнээр нь хийж хэсэг хуурна.
  4. Энэ хооронд өндөгний шараа бяслаг, перц, давстайгаа холино.
  5. Навч, мөөгний бэлдмэлээ өндөгний бэлдмэлтээ нийцтэл нь холиод халуунд тэсвэртэй саванд хийж бага зэрэг жигнэмэг бяцалж дээгүүр нь жигд тараагаад 175 градуст халаасан зууханд таглаатайгаар 30 минут таглаагүйгээр 15 минут жигнэнэ.
"Good Eats" цуврал "Beet It" хэсгээс..

No comments: