Saturday, 4 October 2008

Сам хорхойн коктэйл (shrimp cocktail)



Oрц:

* 1 кг "21-25" сам хорхой (сам хорхойг 1lb-д (lb=453.39гр) хэдэн ширхэг ирэхээр (хэмжээгээр нь) нь нэрлэвэл зохилтой бөгөөд энэ тохиолдолд 1lb нь 21-25 ширхэгтэй буюу 42-50 ш томовтордуу сам хорхой хэрэглэнэ.)
* 1/4 стакан давс
* 1/4 стакан сахар
* 1 стакан мөстэй ус
* оливийн тос
* 400 гр-аар савласан улаан лооль
* 1/2 стакан халуун ногооны соус (chili sauce)
* 3-4 амны халбага horseradish
* 1 амттаны халбага сахар
* хар перц
* 1 цайны халбага давс
* нимбэг

Бэлтгэх нь:
  1. Сам хорхойгоо цэвэрлээд артер, вейний судсыг аваад (хальсийг нь авалгүйгээр судасны дагуу хайчлаад судсыг гаргаж авна.) мөстэй усанд 1/4 стакан давс, 1/4 стакан сахар хийж уусгаад цэвэрлэсэн сам хорхойгоо хийж 20-25 минут байлгана.
  2. Энэ хооронд сайтар шүүсэн улаан лооль, халуун ногооны соус, horseradish-аа холин блендэрдэж соусаа бэлтгэнэ. Бэлэн болсон соусаа сервислэтэлээ хөргөгчид хадгална.
  3. Гаргаж ирээд зайлаа шүүж салфеткаар арчиж хатаагаад бага зэрэг тосоор бүрээд халаасан зуухандаа (broil) халаасан тавцан дээр тавин хийж 3 минутын турш шарна. 2 минутын эцэст эргүүлнэ.
  4. Болсон сам хорхойны сүүл нь борлодог тул сүүл нь борлосон байвал сам хорхойгоо гаргаад хөргөгчинд хийж хөргөсөн гав саванд хийж хэд эргүүлж хэт болохоос хамгаална. 5 минутын турш хөлдөөгчинд байлгаад гаргаж ирэн мартинигийн стаканд байрлуулсан соус руугаа толгой хэсгийг нь дүрэн өрөөд хэрчсэн нимбэгтэй сервислэнэ.

No comments: