Орц:
* 1 стакан ус
* 1/2 стакан алимны цуу
* 1/2 стакан нунтаг сахар
* 2 зүсэм (2.5 см x 5 см) цагаан гааны үндэс
* 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага даршлахад хэрэглэдэг амтлагч (pickling spice)
* 2 ш улаан алим (Red Delicious)
Бэлтгэх нь:
- Ус, сахар, цуу жижгэвтэр саванд хийн сахарыг хайлтал буцалгана. Хутгалгүйгээр 5 миинут хэртэй буцалгана. Гал дээрээс авна. Давс, цагаан гааны үндэс, даршлахад хэрэглэдэг амтлагчаа нэмнэ.
- Алимаа угаагаад, үрийг нь ухаж авна. 4 хуваан ариутгасан 1л-ын багтаамжтай таглаатай шилэндээ хийгээд шингэнээ нэмнэ.
- Нугалсан тостой цаас дээр нь тавин (алимнуудыг шингэнд булхуулахын тулд) хөргөөд таглаж хөргөгчинд хийн хамгийн багадаа 3 цаг байлгана.
No comments:
Post a Comment