Орц:
* 1 кг төмс
* 3 ш өндөг
* 2 стакан гурил
* 1 1/2 амны халбага масло
* 1 стакан үрсэн пармежан бяслаг (parmesan cheese), өөр хайлдаг, шар бяслагаар орлуулж болно.
* 1 чимх давс
Шанз:
* 500 гр машиндсан мах
* 1 ш том сонгино
* 3 ш улаан лооль, жижиглэн хэрчсэн
* яншуй, хэрчсэн
* ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, бяцлаад, жижиглэн хэрчсэн
* давс
* перц
* 10 ш хар чидун, үрийг нь аваад, жижиглэн хэрчсэн
Бэлтгэх нь:
- Сонгино, сармисаа бага зэрэг тосонд хийн хуурна. Махаа нэмээд давс, перцээр амтлана. Махаа борлонгуут улаан лооль, яншуй, ногоон сонгино, чидун жимсээ нэмээд улаан лоолио зөөлөртөл буцалгана.
- Төмсөө арилгаад, нимгэлэн хэрчиж, давстай усанд чанаад шүүж нухана. Хөргөөд өндөг, гурил, бяслаг, давсаа нэмж нийцүүлнэ.
- Хэвээ тослоод тал төмсөө дэвсээд дээр нь махаа нэмнэ. Үлдсэн төмсний нушаараа хучаад 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь байлгана. Гаргаж ирээд хэрчээд ногоон сонгино эсвэл яншуйгаарамтлан сервислэнэ.
No comments:
Post a Comment