Friday, 3 October 2008

Hальхан хорхой (Clam)

Alton Brown-ы "Good Eats" шоу "Send In The Clams"

Hальхан хорхойг (Clam) хэмжээгээр нь нэрлэдэг бөгөөд
* littlenecks
* middlenecks нь жижиг тул түүхийгээр нь идэхэд тохиромжтой зөөлөн махтай байдаг бол
* top necks-ыг шарж
* cherrystones-ым махыг гарган хэрчиж хэрэглэхэд тохиромжтой байдаг гэнэ.

Hальхан хорхой худалдаж авахдаа хатуу, бөх хальстайг сонгож аваарай. Хооронд нь цохиход хоёр чулуу хооронд нь зохиж буй мэт дуугарч байвал сайн гэнэ шүү, хөндий юм шиг дуугарч байвал, Hальхан хорхой маань удсан магадгүй үхсэний шинж ажээ.
Hальхан хорхойг бэлтгэхээсээ өмнө 30 минут хөлдөөдчинд байлгасанаар дун маань "тайвширч" онгойлгоход амархан болдог байна.
Hальхан хорхойгийн хальс нь яг л цамхаг шиг маш хатуу байдаг тул онгойлгох гэж оролдхоосоо өмнө хэрхэн онгойлгох талаар видео олж үзээрэй гэж зөвлөе.

Шарсан нальхан хорхой

Орц:

* 24 ш том дун (cherrystone), нэг хальсыг гүйцэд салгаж бэлтгэнэ (half shell)
* 1/4 стакан гурил
* 1/4 стакан талхны үйрмэг
* 1 амны халбага үрсэн parmesan бялаг
* хар перц
* давс
* 2 амны халбага bacon fat
* malt vinegar
* яншуй

Бэлтгэх нь:
  1. Гурил, талхны үйрмэг, бяслагаа холиод давс хар перцээр амтлаад нэг хальсыг нь гүйцэд салгадан нальхан хорхойн дээрээ цацна.
  2. 2 амны халбага bacon fat хийж халаасан хайруулын тавган дээр махыг нь доош нь (үлдээсэн хальс дээшээ харсан байдалтай) харуулан тавиад шаргалттал нь шарна.
  3. Гаргаж ирээд тавган дээр өрж бага зэрэг malt vinegar цацаад яншуйтай сэрвислэнэ.



Орц:

* 90 гр давсалсан гахайн мах эсвэл дүйцэхүйц хэмжээний bacon
* 1 1/2 стакан сайтар хэрчсэн сонгино
* 6 стакан дөрвөлжлж хэрчсэн төмс
* 4 стакан сүү
* 900 гр-аар (14 oz) лаазалсан дунгын мах эсвэл дүйцэхүйц хэмжээний шинэхэн дунгийн мах
* 12 ш нальхан хорхой хальстайгаа
* улаан лооль
* яншуй

Бэлтгэх нь:
  1. Гахайн махаа шаргалттал нь хуурна. Гаргаж аваад гахайн махнаас ялгарсан тосонд сонгиноо нэмж зөөлөртөл нь хуурна.
  2. Төмсөө нэмээд, далдалж хүрэхүйц хэмжээний сүү нэмнэ. Ойролцоогоор 4 стакан.
  3. Лаазалсан нальхан хорхойгоо шүүгээд шүүсэнд нь шинэхэн (амьд) нальхан хорхойгоо 5 минутын турш жигнэнэ.
  4. Шөлөө блендэрдээд дээр нь нальхан хорхой жигнэсэн шүүснийхээ талыг нэмээд амтлаж үзнэ. Нальхан хорхойг агуулж байсан шүүс давс ихтэй тул хэтрүүлж хийхгүйг хичээгээрэй.
  5. Лаазалсан нальхан хорхойгоо хэрчиж гахайн махны хамтаар шөлөндөө хийгээд жигнэсэн дунгаараа чимэглээд бага зэрэг яншуй, жижиглэж хэрчсэн улаан лоольтой хүсвэл бага зэрэг цөцгийтэй халуунаар нь сервислэнэ.

No comments: