Орц:
* 3/4 стакан (180 мл) уксус
* 3 амны халбага сахар (50 гр)
* 1 чимх давс
* 1 ш лаврын навч
* 5 ш allspice berries
* 5 хумс сармис
* 1 ш жижиг хатаасан чили перц (Chile pepper)
* 1 ш том улаан сонгино, арилгаад нимгэлэн хэрчсэн
Бэлтгэх нь:
- Жижиг ган саванд уксус, сахар, давс, амтлагчуудаа еинжүүний хамтаар хийж буцалгана.
- Хэрчсэн сонгиноо нэмээд галаа багасгана. 30 секунд буцалгаад гал дэрээс авч хөргөнө.
- Сонгиноо, шүүсний хамтаар шилэнд юүлээд хэрэглэтэлэ хөргөгчинд хадгална.
Зүүлт
* Хэд хэдэн сар хадгалахад тохиромжтой ч хийсэн долоо хоногтоо илүү амтта байдаг.
http://www.davidlebovitz.com/-оос орчуулан тавив.
Өөр нэгэн арга
Орц:
* 1 ш улаан сонгино
* 1/4 стакан (60 мл) хэрчсэн мангир
* 1 стакан (250 мл) сахар
* 1 стакан (250 мл) улаан дарсны цуу
Бэлтгэх нь:
- Дунд зэргийн саванд сахар цуугаа хийнэ. Сахарыг хайлтал зөөлөн гал дээр буцалгана.
- Сонгино нэмээд жижиг ариутгасан шилэн саванд хийж хөргөөд хөргөгчинд хийж 12-24 цаг байлгана. Шилээ хааяа хааяа сэгсрэх хэрэгтэй.
- Сервислэхээсээ өмнө шүүгээд бага зэрэ мангиртай холино.
Inn Chef (innchef.com)-оос
Өөр нэгэн арга
Орц:
* 1 ш том сонгино
* 1/4 стакан улаан дарсны цуу
* 1 амны халбага зөгийн бал
* 2 амны халбага оливийн тос
* 1 амны халбага cilantro
* давс
* перц
Бэлтгэх нь:
- Бүх орцоо холиод аяганд хийж давс перцээр амтлана. Өрөөний темпратурт 1 цаг байлгана. 1 цагийн дараа хүсвэл хэрэглээд хүсвэл хөрөгчинд хийж хадгална.
Өөр нэгэн арга
Орц:
* 1 стакан буцалсан ус
* 1 ш дунд зэргийн улаан сонгино, хагас цагиргалан хэрчсэн
* 1 шинэхэн habanero таллаад, цагаан эд, үрийг нь гаргаж,нарийхан хэрчсэн
* 1/4 стакан шинэхэн шарсан жүржний шүүс
* 1/4 стакан шинэхэн шахсан lime шүүс
* 1 амттаны халбага хатаасан oregano
* 1/2 аттаны халбага давс
Бэлтгэх нь:
- Халуун усаа сонгино дээрээ нэмээд 10 минут хэртэй зөөлөртөл нь байлгана.
- Зөөлөрсөн сонгиноо шүүгээд бусад орцоо нэмнэ. Ингэж бэлтгэсэн сонгиныг таглаад хөргөгчинд долоо хоног хадгалж болно.
No comments:
Post a Comment