Friday, 10 October 2008

Карригаар амталж дарсан цэцэгт байцаа


Орц:

* 1 амны халбага канола тос
* 1 амттаны халбага cumin seed
* 1 амттаны халбага повоор (coriander seed)
* 2 амттаны халбага карри (curry powder)
* 1 амттаны халбага хэрчсэн цагаан гаа
* 1 хумс сармис, бяцалсан
* 1 ш цэцэгт байцааны цэцэг
* 1 стакан ус
* 1 стакан будааны цуу
* 1/2 стакан алимны цуу
* 3 амны халбага сахар
* 1 амттаны халбага давс (pickling salt)

Бэлтгэх нь:
  1. Тосоо халаана. cumin seed, повоор, карри, цагаан гаа, сармисаа нэмээд амтагчууд маань үнэртэж эхэлтэл хуурна.
  2. Угаагаад хэрчиж бэлтгэсэн цацагт байцааны цэцгүүдээ нэмээд зөөлөртөл нь хуурна.
  3. Ус, цуунуудаа холиод, сахар, давсаа нэмнэ. Таглаад сахар давсыг уустал сэгсрэнэ.
  4. Хөргөсөн цэцэгт байцаагаа амтлагчуудынх нь хамтаар шилэнд султгаад дээрээс нь уусмалаа нэмнэ. Таглаад, хөргөгчинд 2-7 хоног байлгасаны эцэст сервислэхэд бэлэн болно.

No comments: