Saturday, 4 October 2008

Япон маягаар бэлтгэсэн нальхан хорхой (Сакамуши)


Орц:

* 24 ш нальхан хорхой
* 1/2 стакан сакэ (junmai)
* 1 амттаны халбага усукучи цуу
* 1 амны халбага нарийхан хэрчсэн ногоон сонгино

Бэлтгэх нь:
  1. Нальхан хорхойгоо давстай усанд хамгийн багадаа 4 цаг болж өгвөл шөнийн турш байлгана. Ус нь булингартаад ирэхээр солиж байх хэрэгтэй. Нальхан хорхой шаварт амьдардаг тул дотор нь их хэмжээний шавар агуулагдаж байдаг. Дэлгүүрээс худалдаж авсан бол энэхүү процессийг алгасаж болно. Дэлгүүрт зардаг дунгууд цэвэрлэгдсэн байдаг.
  2. Дунд зэргийн саванд нальхан хорхойгоо сакэний хамтаар нэмээд таглаж болгоно.
  3. 3-5 минутын дараа хальс нь онгойсон байх болно. Цуугаа нэмээд галаа унтраана.
  4. Ингэж бэлтгэсэн нальхан хорхойгоо сервислэх таваг руугаа шилжүүлээд ногоон сонгиноор чимээд сервислэнэ.
Зүүлт

* Сонгины хажуугаар үрсэн юзү скин-тэй сервислэж болно.
* 1-2 дусал шинэхэн цагаан гааны шүүс нэмж сервислэж болно.
* Энэхүү хоолыг шөл болгомоор байвал сакэний хамтаар тал стакан ус нэмж буцалгана.
* Энэхүү хоолыг дун (mussels), oysters-оор бэлтгэж болно.
* About.com-оос авав.

No comments: