Орц:
* 1 стакан улаан буурцаг
* 1 л ус
* 2 стакан нарийн ширхэгтэй bulgur (буудайнаас гаргаж авдаг нэг төрлийн амуу)
* 2 ш сонгино
* 50 мл чидун жимсны тос
* 1,5 амны халбага чинжүүний паст
* 1 амттаны халбага хар перц
* улаан перц (chili flakes)
* 1 стакан халуун ус
* 1,5 амны халбага улаан лоолийн паст
* 1 багц яншуй
* 6-7 ш ногоон сонгино
* 1,5 амттаны халбага давс
* салат навч
Бэлтгэх нь:
- 1 стакан улаан буурцгаа угаагаад 1 л ус нэмж буцалгана. Буцлангуут галыг багасгаж хамгийн зөөлөн гал дээр буурцагнууд зөөлөрч багахан устай үлдтэл буцалгана. (Ямар ч усгүй болтол чанавал көфтэ маань жаахан хуурай болдог. )
- 2 стакан bulgur-аа гүнзгий саванд хийнэ. Дээрээс нь халуун буурцгаа нэмнэ. Савны амсрыг мөнгөн цаасаар таглаад 30-45 минут хүлээнэ.
- 2 сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. 50 мл тос хийж халаасан хайруулын тавганд нэмээд бага зэрэг давс нэмэн зөөлөн тунгалаг болтол нь хуурна. 2 төрлийн пастаа нэмнэ. 1 амттаны халбага хар перц, хүссэн бкусандаа тааруулан улаан перцээ нэмнэ. 1 стакан халуун усаа нэмээд 1-2 уудаа буцалгана.
- Энэхүү бэлдмэлээ буурцаг, bulgur-ны бэлдмэл дээрээ нэмээд хутгаж нийцүүлээд, буцааж таглана.
- Ногоон сонгиноо угаагаад ишийг нь аваад хэрчинэ. Яншуйгаа мөн адил хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ.
- Буурцагаа давсаар амтлаад 10 минут хэртэй хутгана. Бэлдмэл мааны арай шингэн санагдвал бага зэрэг bulgur нэмээд илүүдэл усыг шингээж авта нь таглан хэдэн минут байлгана. Ногоон сонгино, яншуйгаа нэмээд нийцүүлээд, бэлдмэлнээс хушиганы дайтайг гартаа аван базаж хуруудны хэлбэрт оруулаад салат навч дэвссэн тавган дээр өрж тавина.
- Лимонтой сервислэнэ. Ингэж бэлтгэсэн көфтэг салат навчинд ороон лимон тусааж иднэ.
No comments:
Post a Comment