Орц:
* 2 ш том лийк
* 30 гр масло
* 1 ш жижиг сонгино
* 1 сармисны хумс
* 1 амттаны халбага cumin
* давс
* хар перц
* 650 гр төмс
* 500 мл тахиа эсвэл ногооны тунгалаг шөл
* 60 мл крем
* сервислэхэд нэмэгдэл крем
* хэрчсэн амтлагчууд (herbs)
Бэлтгэх нь:
- Лийкээ хэвтүүлээд үзүүрийн гүн ногоон хэсгийг хэрчиж хаяна. Уртааш нь голоор нь зүсээд давхрага бүрийг сөргүүлэн угааж давхрага бүрт агуулагдах шороог нь гаргана.
- Масло хайлуулна. Жижиглэн хэрчсэн сонгино, лийкээ нэмээд зөөлөртөл нь 3 минут орчим хутгана.
- Бяцалж жижиглэн хэрчсэн сармис, cumin, хар перцээ нэмээд 1 минут хэртэй хутгана.
- Жижиглэн хэрчсэн төмс, тунгалаг шөлөө нэмнэ. Галаа нэмж буцалгаад, галаа зөөллөн таглаж 25-30 минут буцалгана. Амсаж үзээд хэрэгтэй гэж үзвэл давс нэмнэ.
- 30 минутын эцэст төмс зөөлөрсөн байх болно. Гар блендрээр блендэрдээр аягалан крем дусаагаад хэрчиж бэлтгэсэн шинэхэн амтлагчаа цацаж сервислэнэ.
No comments:
Post a Comment