Oрц:
* 500 гр гичний навч (mustard green)
* 1 амны халбага масло хэв тослох нэмэгдэл масло
* 3 ш өндөг
* 285 гр рикотта бяслаг (ricotta cheese)
* 60 гр (тал стакан) пармежан бяслаг (Parmesan)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
* 2 хумс сармис
* 350 гр мөөг, хэрчсэн
* давс
* 1 стакан нунтагласан жигнэмэг (Ritz crackers)
Бэлтгэх нь:
- 1 амны халбага масло хайлуулна. Бяцлааж хэрчсэн сармисаа хэрчээд нэмнэ. Хэрчсэн мөөгөө нэмнэ. Бага зэрэг давс нэмээд борлотол нь хуурна. Гичний навчаа нэмээд сайтар хутгаж болж гүн ногоон өнгөтэй орж, болтол нь хуурна.
- Өөр нэгэн саванд 3 ш өндөг, рикотта мөн пармежан бяслагаа холино.
- Ногооны бэлдмэлээ бяслагны бэлдмэлтэй холиод масло түрхэн бэлтгэсэн хэвэнд султгаад 1 стакан жигнэмэгний үйрмэгээ дээгүүр нь цацаад 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.
- Бэлэн болсон гратинаа гаргаж ирээд 2 минут хөргөөд сервислэнэ.
No comments:
Post a Comment