Thursday, 23 October 2008

Лазаня (Lasagne)


Орц:

Гоймонгийн бэлдмэл (Гадуур гоймон маягаар савласан зардаг. Олж чадахаар бол бэлэн авч хэрэглэж бас болно.)

* 2 ш өндөг
* 2.5 стакан гурил
* 1 амны халбага чидун жимсний тос
* давс
* 2-3 амны халбага ус (зуурмагны шингэн, хатуугаас хамаарна)
* 100 гр gruyere бяслаг (ямар ч хамаагүй хайлдаг, шар бяслагаар орлуулж болно.)

Болонез


* 4 амны халбага чидун жимсний тос
* 500 гр үхрийн машиндсан өөхгүй мах (мах тань өөхтэй бол тосоо бага хэрэглэх зэргээр арга хэмжээ авч болно.)
* 2 ш сонгино
* 1 амны халбага улаан лоолийн паст

Бешамель соус

* 40 мл сүү
* 40 гр масло
* 2 амны халбага гурил
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Гурилныхаа орцуудыг холиод зуурч 30 минут орчим амраана.
  2. 30 минутын эцэст гурилаа 4 хувааж хоол бэлтгэх хэвнийхээ дайтай илдэнэ. Давстай буцалж буй усанд хийн буцалгаад хаатуувтардуу (al dante) байхад нь гаргана. Шүүж бэлтгэнэ. Чанаж бэлтгэсэн гоймонгоо аль болох тараан, сэврээж тавих хэрэгтэй. Бэлэн гоймон хэрэглэж байгаа бол зааврын дагуу чанаж бэлтгэнэ.
  3. Чидун жимсний тосоо хайруулын таванд хийж халаана. Сонгино нэмээд бага зэрэг давс цацаж тунгалаг болтол нь шараад машиндсан махаа нэмж борлуулна. Улаан лоолийн пастаа нэмнэ.
  4. 20 гр масло хайлуулна. Гурилаа нэмээд цай хийцлэх гэж буй мэт хэсэг хуурна.
  5. Сүүгээ нэмээд гурилаа бөөгнөрүүлэлгүйгээр байнга хутгасаар буцалгана. давс перцээр амтлана.
  6. Зуухаа 200 градуст халаана.
  7. Хэвээ үлдсэн масло ашиглан тослоод нэг эгнээ гурил (бэлэн гоймон хэрэглэх бол 3-4г эгнүүлэн тавина) дээр нь мах дээр нь соус маягаар үелүүлэн явсаар гурилаар дуусган, бага зэрэг соусаар бүрээд дээгүүр нь үрсэн бяслагаа тарааж цацаад зуухандаа хийн бяслагийг шаргалттал шарна. Ийм маягаар бэлтгэдэг уламжлалтай ч гоймондоо ороон бэлтгэх нь бий.
  8. Бэлэн болсон лазанягаа зүсээд хатаасан талх байвал хажууд нь тавиад, яншуй зэрэг ногооноор чимж халуунаар нь сервислэнэ.

No comments: