Орц:
* Пиццаны суурь
* 2 амттаны халбага масло, хайлуулсан
* 1/4 стакан шоколад, самарын түрхлэг (Nutella)
* 1/2 стакан шоколад (semisweet chocolate chips)
* 2 амны халбага сүүтэй шоколад (milk chocolate chips)
* 2 амны халбага цагаан шоколад (white chocolate chips)
* 2 амны халбага хэрчиж хуурсан самар (hazelnut)
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халаана.
- Пицца жигнэх тавцан дээрээ тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Гурилаа илдэж тавцан руугаа шилжүүлээд, илдүүр гурилаа хуруугаараа дарж хонхойлгоод, багсны тусламжтайгаар хайлуулсан масло түрхэнэ.
- Шаргалттал нь жигнээд (ойролцоогоор 20 минут) гаргаж ирээд, шоколадны түрхлэгээ түрхээд, бүх шоколадаа жигд тараан цацаад буцааж зуухандаа хийн, 1 минут хэртэй, шоколадыг хайлмагттал жигнэнэ. Эцэст нь самараа цацаад хэрчиж сервислэнэ.
4 comments:
hey ene harin sonirholtoi pizza yu ugui yu?
дажгүй амттай юм билээ, дээр манайд нэг нутелла бараг 3 сар болохоор нь туршиж үзсэн :)
er sanaand bagtahgui yum. choklad and pizza :)) herev chokladnii huuhed bsan bol shuud turshihsan. er ni pizzachin naiz naraa huchindej hiilgenee :)
хүчин Номио болоо юу даа? :)
Post a Comment