Oрц:
* 6-8 дунд зэргийн хүрэн манжин, шарж бэлтгэсэн
* бага зэрэг тос
* 1 стакан tarragon wine vinegar
* 1 стакан ус
* 1/2 стакан сахар
* 1 1/2 амттаны халбага давс
* 2 ш улаан сонгино
Бэлтгэх нь:
- Манжингаа угаагаа, хатаагаад бага зэрэг тосоор бүрхээд тавцан дээр тавин 200 градуст халаасан зууханд 30 минут хэртэй жигнэнэ.
- Жижиг хутга зооход зөөлөрсөн, төв рүүгээ хүртэл явж байх ёстой. Гаргаж ирээд алчуураара арчихад хальс нь хуулрах болно. Ийм маягаар бүх манжингаа арилгана.
- Өөр нэгэн саванд ус, цуу, сахар, давсаа холиод богино долгионы зууханд хийж 3 минут хэртэй байлгана. 3 минутын эцэст давс, сахар хайлан, уусмал маань буцалсан байх ёстой.
- Манжингаа хэрчээд, арилгаад, хэрчиж бэлтгэсэн сонгинотойгоо үелүүлэн нэг шилэн саванд хийнэ.
- Таглаад хөргөгчинд хийж сервислэхээсээ өмнө 7 хоног хэртэй хөргөгчинд хадгална.
* Шинэхэн манжинг хөргөгчинд 3-4 долоо хоног хадгалахад амт чанараа алдахгүй. Мэдээж хөрсөндөө байвал илүү удаан наслах болно. Манжингийн хувьд хиймэл хөрс бүрдүүлж болдог аж. Нэг саванд элс хийгээд манжингаа булж хөргөгчинд хадгална. Ингэж хадгалбал 20 долоо хоног магадгүй түүнээс ч удаан хугацаагаар чанараа алдахгүй, шинэхэн юм шиг хадгалагдана. Лууванг бас ийм маягаар удаан хугацаагаар хадгалж болно аж.
* Tarragon wine vinegar хэрхэн бэлдхийг дараа заах юм гэсэн. Олж үзвэл орчуулж бичнээ.
* Эх сурвалж Alton Brown-ны "Good Eats" шоугаас..
2 comments:
Хүрэн манжинд нугасгүй шүү.
Тиймүү, тэгвэл хэд хэдэн хүрэн манжингаар бэлтгэх жор байгаа тэднийгээ хамгийн богино хугацаанд орчуулж тавина аа.
Хулгай зэлгий болсон гэсэн, дажгүй биз дээ? Take it easy.
Post a Comment