Ихэнх Еврей баярууд өөрийн гэсэн хоолны цэс/заншилтай байдаг бөгөөд Latke нь Hanukkah
баярын ширээг чимдэг аж.
Орц:
* 3/4 стакан хатаасан талхны нунтаг
* 2 1/2 стакан арилгаад үрсэн төмс, шүүсийг нь шахаж хуурайлсан
* 1 ш жижиг сонгино, үрсэн
* 1 ш өндөг
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага sage
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* чимх хар перц
Бэлтгэх нь:
- Бүх орцоо холиод бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд зуурмагнаасаа халбагадан авч хийж 2 талыг нь борлотол шараад халуунаар нь сервислэнэ.
2 comments:
Ашгүй бичээд болоод байгаа юм уу? Яанадаа л гэж бодож байлаа шүү :P
Болдог болсоон, хориг 4 хоног л үргэлжилэх шив :)
Post a Comment