Friday 31 October 2008

Gyro (Döner)



Орц:

* 1 ш дунд зэргийн сонгино
* 1 амны халбага нухсан сармис
* 1 амны халбага rosemary
* 1 амны халбага marjoram
* тал амттаны халбага хар перц
* 2 амттаны халбага давс
* 950 гр татсан мах

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад роботонд (food processor) хийж хэрчинэ. Гаргаж ирээд давхарлаж бэлтгэсэн масло эсвэл гүзээ даавуун дээр тавиад шүүсийг нь шахна.
  2. Шүүсийг нь шахаж бэлтгэгэсэн сонгиноо сармис, амтлагчууд, махны хамтаар буцааж роботондоо хийж нийцүүлнэ.
  3. Махны бэлдмэлээ бэлэн болохоор 2 давхарлаж тависан гялгар уутан дээр асгаад ороож цилиндр (модны тайрдас) хэлбэрт оруулна.
  4. Ороож бэлтгэсэн махаа хөргэгчинд хийн хамгийн багадаа 2 цаг амараана.
  5. Döner-г (дөнэр) тусгай босоо roaster-аар бэлтгэдэг. Дөнэрийг хэвтээ roaster байгаа бол тэрийгээ эсвэл бүр зуухандаа жигнэж болно.
  6. Roaster хэрэглэх бол хөргөж бэлтгэсэн махаа гаргаж ирээд шорлоно. Шорлохдоо 2 захын төмөрт хүргэхгүйг хичээнэ. Шорлож бэлтгэсэн махаа сууринд нь хийгээд, махныхаа доор 2 давхарлан бэлтгэсэн мөнгөн цаас тавина. Хэрвээ Roaster таны серамик халаагчтай бол өндөр (high) дээр 15 минут жигнэнэ. Галаа зөөллөн дунд зэрэг (medium) дээр 20-30 минут жигнээд галаа унтраан 15 орчим эргүүлнэ. Хэрвээ Roaster таны нүүрсээр халдаг бол уртааш нь голд нь нүүрс тавилгүйгээд 2 захад нь ахиухан нүүрс тавиад ахиухан гал асаана. Хэрвээ Roaster тань газаар халдаг бол дунд зэргийн галаар жигнэнэ. Дотоод темпратур ойролцоогоор 175 хүрсэн байх ёстой.
  7. Roaster байхгүй бол махаа хэвэнд хийгээд 160 градуст халаасан зууханд өөр нэгэн томхон тавцан ус дүүргээд усан дотроо хэвтэй махаа тавиж 60-75 минут жигнэнэ. Махны дотоод темпратур 170 градус байх хэрэгтэй. Цагийн дараа болсон дөнэрээ гаргаж ирээд дээгүүр нь хөвөх тосыг асгаад дээр нь хүндхэн зүйл (мөнгөн цаасан ороосон тоосго, ном...) тавина. Махаа 15 минут амраагаад нимгэн зүсэж сервислэнэ. Ингэж бэлтгэсэн махыг Туркууд олон янзаар сервислэдэг бөгөөд бага зэрэг будаан дээр нимгэн нимгэн хэрчсэн мах тавихад pilav üstü döner буюу будаан дээрх дөнэр, нимгэлэн хэрчсэн махан дээрээ тараг асгаад yoğurtlu kebab буюу тарагтай кебаб, бага зэрэг лооль, дарсан огурцы, салат навчны хамтаар талхны завсар хавчуулахад ekmek arası буюу талхны завсрах зэргээр сервислэдэг. Талхны заврах нь хамгийн хямд, түргэн хоол болно.


Gyro

Грекүүд пита талхны завсар хавчуулан хүммүс эсвэл жажик (τζατζίκι)хэмээх огурцы, сармистай бэлтгэсэн тараг асгаж сервислэнэ.

Жажик

Орц:

* 450 мл тараг (Greek yogurt байвал сайн)
* 1 ш том огурцы, халисласаад, үрийг нь халбагаар хусч гаргаад, жижиглэн хэрсэн
* давс
* 4 хумс сармис, нухсан
* 1 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага улаан дарсны цуу (red wine vinegar)
* 5-6 ш гааны (mint) навч

Бэлтгэх нь:
  1. Жижиглэн хэрчсэн огурцыгаа давуун ороон зөөлөн дарж хатаана.
  2. Таргаа гүзээ даавуунд ороон үзүүрүүдийг нийлүүлэн голоор нь шорлоод өндөр шилэн саван дээр шорыг тэгнүүлэн тавьж 1-2 цаг байлган шар усыг нь шүүнэ.
  3. Гааны навчаа давхарлан тавиад ороож нарийхан зүснэ.
  4. Бүх орцоо холиод бага зэрэг давс нэмж амтлана. Хөргөгчинд 7 хүртэл хоног хадгалж болно.
  5. Халаасан пита талхан дээрээ бага зэрэг мах тавиад, лооль, нимгэн хэрчсэн сонгино нэмээд хүммүс эсвэл жажикнаасаа асгаж сервислэнэ.
Зүүлт

* Döner гэдэг нь эргэдэг хэмээх Турк үг юм.
* Дөнэрийг жигнэсэн ногоо, нухсан төмстэй сервислэж болно.
* Дөнэрийг тахианы махаар бэлтгэж болдог.

Thursday 30 October 2008

Гичний навч, мөөгний гратин


Oрц:

* 500 гр гичний навч (mustard green)
* 1 амны халбага масло хэв тослох нэмэгдэл масло
* 3 ш өндөг
* 285 гр рикотта бяслаг (ricotta cheese)
* 60 гр (тал стакан) пармежан бяслаг (Parmesan)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
* 2 хумс сармис
* 350 гр мөөг, хэрчсэн
* давс
* 1 стакан нунтагласан жигнэмэг (Ritz crackers)

Бэлтгэх нь:
  1. 1 амны халбага масло хайлуулна. Бяцлааж хэрчсэн сармисаа хэрчээд нэмнэ. Хэрчсэн мөөгөө нэмнэ. Бага зэрэг давс нэмээд борлотол нь хуурна. Гичний навчаа нэмээд сайтар хутгаж болж гүн ногоон өнгөтэй орж, болтол нь хуурна.
  2. Өөр нэгэн саванд 3 ш өндөг, рикотта мөн пармежан бяслагаа холино.
  3. Ногооны бэлдмэлээ бяслагны бэлдмэлтэй холиод масло түрхэн бэлтгэсэн хэвэнд султгаад 1 стакан жигнэмэгний үйрмэгээ дээгүүр нь цацаад 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.
  4. Бэлэн болсон гратинаа гаргаж ирээд 2 минут хөргөөд сервислэнэ.

Амталж хуурсан буржгар байцаа ( sautéed kale )



Орц:

* 500 гр буржгар байцаа (kale)
* 1 амны халбага чидун жимсний тос
* 2 хумс сармис, бяцлаад хэрчсэн
* 1 лимоны хальс, үрсэн (zest)
* 2 амттаны халбага нимбэгнний шүүс
* 1 амны халбага зөгийн бал
* 1 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
* 1/2 стакан ус (хэрэгтэй бол)
* 1/2 амттаны халбага улаан чинжүү (red pepper flake)
* 1 амны халбага sesame үр

Бэлтгэх нь:
  1. Тосоо томхон саванд хийж халаана.
  2. Сармис, нимбэгний хальс, нимбэгний шүүс, зөгийн бал дарааллаар нэмээд угааж голыг нь авч бэлтгэсэн байцаануудаа нэмнэ. Бүх байцаагаа амтлагч, тосоор бүрэхийн тулд сайтар хутгаж, эргүүлж тойруулах хэрэгтэй.
  3. Давс, перцээр амтлана.
  4. Байцаа болоод гүн ногоон өнгөтэй болохоор халуун ногоо, sesame үрээ нэмнэ. Өөрийн ус, шүүсэндээ болохгүй түлэгдэх шинжтэл болбол бага зэрэг ус нэмнэ. Сайтар хутгаад тавган дээр тавин сервислэнэ.

Wednesday 29 October 2008

Cornflake Wreath жигнэмэг (зул сарын баяраар хаалгандаа өлгөдөг ногоон цагираг)



Орц:

* 1/2 стакан масло
* 3 стакан жижиг хөөсөн чихэр (miniature marshmallows)
* 1/2 амны халбага алмондны охь
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага ногоон хүнсний будаг
* 4 стакан cornflakes
* улаан мөн мөнгөлөг өнгөтэй чихэр

Бэлтгэх нь:
  1. Маслон дээрээ хөөсөн чихрээ нэмээд зөөлөн гал дээр байнга хутган хайлуулна.
  2. Хөөсөн чихрийг гүйцэд хайлахаар ваниллин болон алмондны охь, хүнсний будгаа нэмнэ. Өнгө нь жигдэртэл хутгана.
  3. Cornflake-ээ нэмээд аль болох хугалахгүйг хичээн зөөлөн хутгана.
  4. Тостой цаас эсвэл уут дэвссэн тавцан дээр бэлдмэлээсээ болж өгвөл голдоо нүхтэй цагирган хэлбэрт оруулж тавиад улаан болон мөнгөлөг чихрээр гоёно. Энэхүү жигнэмэгийг зул сарын баяраар үүдэндээ хаддаг ногоон цагиргийг төлөөлүүлэн зул сарын баяраар хийдэг уламжлалтай.

Cornflakes-тэй жигнэмэг



Cornflakes галзуурал

Энэ 3 сард Америкт нэгэн гэр бүл, Illinois мужын хэлбэртэй дээрх сornflake-г олоод, Ebay онлайн дуудлага худалдааны сайтад тавин 1350 долларын үнэтэйгээр зарсан ажээ. Хэдэн зуун сornflakes дотроос тэрийг олж л байдаг, зуу зуун мянган ширхэг сornflakes авах мөнгөөр 1 ширхэг сornflake авч л байдаг, Америк галзууралын нэг :)
За тэр ч яахав жигнэмэгэндээ оръё.


Орц:

* 1/3 стакан жижиглэн хэрчсэн хар шоколад
* 1/2 стакан үзэм
* 1/3 стакан нухсан хушига
* 1 амттаны халбага жүржний үрсэн хальс
* 125 гр өрөөний темпратурт маргарин эсвэл масло
* 1/3 стакан сахар
* 1 ш өндөг
* 1 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 стакан сornflakes

Бэлтгэх нь:
  1. Шоколад, үзэм, хушига, жүржний хальсаа холиж нийцүүлнэ.
  2. Маргарин дээрээ сахараа нэмэд зөөлөртэл, цагаартай нь хутгана.
  3. Маргарин сахарны бэлдмэл дээрээ өндгөө нэмж нийцүүлнэ.
  4. Халбага ашиглан шигшиж бэлтгэсэн гурилаа хөөлгөгч нунтагтайгаа холиод маргарины бэлдмэл дээрээ нэмнэ.
  5. Шоколадтай бэлдмэлээ гурил дээрээ нэмж нийцүүлээд эцэст нь сornflakes-ээ нэмж нийцүүлнэ.
  6. Нийцүүлж бэлтгэсэн зуурмагнаасаа хушига дайтайг таслаж аваад 2 алганы завсраа бөөрөхийлээд зөөлөн дарж хэлбэрт оруулаад тавцан дээр тавиж 180 градуст халаасан зууханд хийн болтол нь 13-15 минут шарна.

Шарсан тахиа


Oрц:

* 1 бүтэн тахиа эсвэл 8-10 ш тахианы гуя

Амтлагч:

* 1 амны халбага карри
* 1/2 амттаны халбага нунтаг allspice

эсвэл

* 1 амттаны халбага tarragon
* 1 амттаны халбага chervil
* 1 амттаны халбага chives
* 1 амттаны халбага яншуй

нэмэх нь:

* 2 амны халбага ус
* 1-2 хумс сармис, нухсан
* 1 амттаны халбага улаан перц (cayenne pepper)
* 1 ш өндөг
* 1 стакан гурил
* давс, хар перц
* канола тос (илүү шажигнуур тахиа бэлтгэхийг хүсвэл shortening хэрэглээрэй.)

Бэлтгэх нь:
  1. Нэг саванд давс, перц, амтлагчууд, нухаж бэлтгэсэн сармис, өндөг, усаа хутгана. Гурилаа нэмж нялцхай зуурмаг бэлтгэнэ.
  2. Зуурмагтаа тахиагаа булхуулаад гаргаж халаасан тостой саванд хийнэ.
  3. Галаа зөөллөөд 7 минутын турш тахиагаа таглаатай шарна.
  4. Таглааг аваад 7 минут таглаагүй шарна.
  5. Тахиагаа эргүүлээд нөгөө талыг нь 5 минут таглалгүйгээр, шаргалттал, дотор талыг нь гүйцэд болтол шараад хавчуураар гаргаж аван хэрээсэн төмчр дээр тавиж илүүдэл тосыг шавхраад тавган дээр тавиж сервислэнэ.

Акоори (Akoori)-Парси маягаар амталж шарсан өндөг



Орц:

* 8 ш өндөг, бага зэрэг хутгаж нийцүүлсэн
* 2 ш жижиг сонгино, жижиглэн хэрчсэн
* 1 см орчим урттай цагаан гаа, хэрчиж бэлтгэсэн
* 4 хумс сармис
* 4 амны халбага хэрчсэн Хятад яншуй
* чимх давс
* 3 амттаны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Масло хайлуулаад жижиглэн хэрчсэн сонгиноо нэмнэ. Борлотол нь хуураад сармис, цагаан гаагаа нэмнэ.
  2. Хутгаж нийцүүлсэн өндгөө давсаар амтлаад хайруулын таваг руугаа шилжүүлнэ.
  3. Зөөлөн гал дээр хутгаж болгоно.
  4. Хэрчиж бэлтгэсэн яншуйгаа нэмээд тост эсвэл шарсан төмстэй сервислэнэ.

Latkes


Ихэнх Еврей баярууд өөрийн гэсэн хоолны цэс/заншилтай байдаг бөгөөд Latke нь Hanukkah
баярын ширээг чимдэг аж.

Орц:

* 3/4 стакан хатаасан талхны нунтаг
* 2 1/2 стакан арилгаад үрсэн төмс, шүүсийг нь шахаж хуурайлсан
* 1 ш жижиг сонгино, үрсэн
* 1 ш өндөг
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага sage
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* чимх хар перц

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд зуурмагнаасаа халбагадан авч хийж 2 талыг нь борлотол шараад халуунаар нь сервислэнэ.

Лууван, жүржийн зутан шөл



Oрц:

* 680 гр лууван, арилгаад хэрчсэн
* 1 ш сонгино, хэрчсэн
* 2 ш жүржийн шүүс, үрсэн хальс
* 30 гр масло
* 1.5 амттаны халбага нунтаг coriander
* 1 л ногооны тунгалаг шөл
* 175 мл крем
* давс
* перц

Бэлтгэх нь:
  1. Масло хайлуулаад сонгино, лууван, жүржийн хальсаа нэмээд амтлагчуудаа нэмнэ.
  2. Ногооны тунгалаг шөлөө, жүржийн шүүсний хамтаар нэмээд зөөлөн гал дээр ногонуудыг зөөлөртөл буцалгана.
  3. Гал блендрээр блендэрдээд кремээ нэмж буцалгалгүйгээр халаагаад аягалж кремээр чимэглээд сервислэнэ.
Орц: 4 хүний (Жингээ барих эсвэл турахыг хүссэн хүмүүст зориулсан хувилбар, 140 ккал)

* 750 гр лууван, хэрчсэн
* 1 ш том төмс, арилгаад жижиглэн хэрчсэн
* 500 мл ногооны тунгалаг шөл
* 1 амттаны халбага хэрчсэн шинэхэн цагаан гаа
* 250 мл жүржийн шүүс
* 125 гр тараг
* 1 атга coriander/ciantro навч (Хятад яншуй гэх нь бий.)

Бэлтгэх нь:
  1. Лууван, төмс, тунгалаг шөл, цагаан гаагаа нэг саванд хийгээд ширүүн гал дээр буцалгаад, галаа багасган, зөөлөн гал дээр 15-20 минут, таглаатай чигээр, ногоонуудыг зөөлөртөл нь буцалгана.
  2. Шөлөө бага зэрэг хөргөөд гаар блендрээр блендэрдэнэ. Жүржийн шүүсээ блендэрдэж байх явцдаа бага багаар нэмнэ.
  3. Шөлөө халаагаад аягалж дээгүүр нь крем гүйлгээд Хятад яншуйгаар чимэглээд сервислэнэ.

Tuesday 28 October 2008

Лийк, төмсний зутан шөл



Орц:

* 2 ш том лийк
* 30 гр масло
* 1 ш жижиг сонгино
* 1 сармисны хумс
* 1 амттаны халбага cumin
* давс
* хар перц
* 650 гр төмс
* 500 мл тахиа эсвэл ногооны тунгалаг шөл
* 60 мл крем
* сервислэхэд нэмэгдэл крем
* хэрчсэн амтлагчууд (herbs)

Бэлтгэх нь:
  1. Лийкээ хэвтүүлээд үзүүрийн гүн ногоон хэсгийг хэрчиж хаяна. Уртааш нь голоор нь зүсээд давхрага бүрийг сөргүүлэн угааж давхрага бүрт агуулагдах шороог нь гаргана.
  2. Масло хайлуулна. Жижиглэн хэрчсэн сонгино, лийкээ нэмээд зөөлөртөл нь 3 минут орчим хутгана.
  3. Бяцалж жижиглэн хэрчсэн сармис, cumin, хар перцээ нэмээд 1 минут хэртэй хутгана.
  4. Жижиглэн хэрчсэн төмс, тунгалаг шөлөө нэмнэ. Галаа нэмж буцалгаад, галаа зөөллөн таглаж 25-30 минут буцалгана. Амсаж үзээд хэрэгтэй гэж үзвэл давс нэмнэ.
  5. 30 минутын эцэст төмс зөөлөрсөн байх болно. Гар блендрээр блендэрдээр аягалан крем дусаагаад хэрчиж бэлтгэсэн шинэхэн амтлагчаа цацаж сервислэнэ.

Лийктэй тахианы ороомог


Орц:

* 4 ш, том, тахианы цээжний цул мах
* 55 гр масло
* 300 гр лийк, жижиглэн хэрчсэн
* 5 мл (1 амттаны халбага) лаймны хальс (lime zest)
* давс, хар перц
* 120 мл цагаан дарс
* 120 мл тахианы тунгалаг шөл
* 120 мл крем (double/heavy cream)
* 15 мл (1 амны халбага)лаймны шүүс (lime juice)

Бэлтгэх нь:
  1. Тахианы цээжээ хэвтүүлж байгаад хамгийн зузаан хэсгийг нь нимгэлэн, тэнцүүлж зүснэ.
  2. Тал масло хайлуулаад лийк, лаймны халисаа нэмнэ. Байнга хутгаад 15-20 минут жигнэж зөөлрүүлнэ.
  3. Лийкээ өөр саванд султгаж аваад давс, перцээр амтлаж хөргөнө.
  4. Зүсэж далбайлгасан тахианыхаа ирмэг дээр лийкнээ 4 хувааж байрлуулаад орооно. Ирмэгийг хулсан шороор шорлож задрахгүй болгоно.
  5. Үлдсэн масло хайлуулаад ороож бэлтгэсэн тахиагаа борлотол нь шарна.
  6. Дарс, тунгалаг шөлөө нэмээд буцалгана. Таглаад 10 минут орчим буцалгана. 5 дахь минутанд тахагаа эргүүлнэ.
  7. Цоорхой халбагаар тахиагаа гаргаад таглаатай саванд хийж халуунаар нь хадгална. Үлдсэн шингэнийг буцалгаж тал болтол нь ууршуулна.
  8. Кремээ нэмээд дахин тал болтол нь буцалгаад лаймны шүүсээ нэмээд давс, перцээр амтлана.
  9. Шороо тахианы цээжнээс сугалж гаргаад тахиагаа тавган дээр тавиж зүсэн, дээгүүр нь ууршуулж бэлтгэсэн сүүмсээ тараан асгаад жигнэсэн ногоо, чанаж эсвэл нухсан төмстэй сервислэнэ.

Leek-тэй бэлтгэсэн тахиа



Орц: (4 хүний)

* 1 кг орчим leek
* 4 ш тахианы цээжний цул мах
* 1/2 амны халбага чидун жимсний тос
* 2 1/2 амны халбага масло
* 1/3 стакан хуурай цагаан дарс
* 1/3 стакан тахианы тунгалаг шөл
* 1/3 стакан heavy cream

Бэлтгэх нь:
  1. Тахианы цээжний махаа кублэн хэрчиж бэлтгэнэ. Хүсвэл бүтнээр нь хэрэглэж болно.
  2. Чидун жимсний тосоо 1/2 халбага маслийн хамтаар халаагаад тахиагаа нэмж борлотол нь хуурна.
  3. Тахиагаа тавган дээр гаргаад тахиа шарсан хайруулын тавгандаа дарсаа нэмж, ширгэж/ууршиж 2-3 амны халбага болтол, буцалгана. Ёроолд нь наалдсан бор зүйлийг хусаж буцалж буй дарсанд уусгана.
  4. Ууршиж багассан дарсан дээрээ хэрчиж бэлтгэсэн leek-ээ үлдсэн 2 амны халбага маслын хамтаар нэмж давс перцээр амтлан лийкээ (leek) зөөлөртөл таглаж болгоно.
  5. Тахианы тунгалаг шөлөө нэмээд дээр нь тахиагаа тавиж, лийк болон тахиагаа гүйцэд болтол 8 минут орчим жигнэнэ.
  6. Гаргаж ирээд тахиагаа тавган дээр гаргаад, heavy cream-ээ лийкэн дээрээ нэмээд өтгөртөл нь 1-2 минут буцалгана. Давс перцээр амтлана.
  7. Лийк-ээ шүүснийх ньь хамтаар таваглаад дээр нь тахиагаа тавиж сервилэнэ.

Friday 24 October 2008

Corn Candy




Орц:

* 225-230 гр хөөсөн чихэр (miniature marshmallows)
* 1 стакан + тавцан дээр цацах нунтаг сахар
* 2 амны халбага ус
* шар, шаргал (эсвэл улаан) хүнсний будаг

Бэлтгэх нь:
  1. Ус, хөөсөн чихэрээ халуунд тэсвэртэй том шилэн саванд хийгээд богино долгионы зууханд хийн өндөр дээр 1 минут жигнэнэ. Гаргаж ирээд хутгахад, хайлаагүй, том томоороо хөөсөн чихрүүд байвал дахиж 30-45 минут жигнэнэ.
  2. Гаргаж ирээд модон эсвэл резин хутгуураар хутгаж хайлуулна. Сахараа бага багаар нэмж зунгааралдсан, хутгаж болохгүй болтол хутгаж нийцүүлнэ.
  3. Ажиллах тавцан дээрээ нунтаг сахар цацаад зуурмагаа гаргаж ирнэ. Дотор нь бөөгнөрсөн сахрыг нийцтэл, хатуурч хэлбэрт орохуйц, илдэж болохуйц болтол нэмэгдэл сахар цацан нухна.
  4. Бэлэн болсон зуурмагаа 3 тэнцүү хуваагаад нэгийг нь цааш нь тавина. Үлдсэн зуурмагны нэг дээр шар, нөгөө дээр шаргал будаг 4-5 дусаана. Шаргал будаг байхгүй бол бага зэрэг улаан, бага зэрэг шар будаг холиж шаргал өнгө гаргаж авна. Энэхүү чихрийг шар, шаргал, цагаан өнгөөр бэлтгэдэг уламжлалтай ч ногоон, цагаан, цэнхэр гээд хүссэн өнгөө хэрэглэж болно. Заавал 3 гэлтгүй 2 өнгөөр бэлтгэхэд гэмгүй.
  5. Зуурмагийг тус тусад нь шар, шаргал болтол нь нухна.
  6. Хангалттай том тавцантай бол дээгүүр нь нунтаг сахар тараан цацаад бэлдмэл бүрээ бууз, баншны гурил бэлтгэж буй мэт сувина. Тавцан тань жижиг бол зуурмаг бүрийг 2 хуваан нийт 6 хэсэг болгож байгаад сувиж болно. Хэр урт сувих нь хэр хэмжээтэй чихэр хийх гэж байгаагаас тань шалтгаална. Гэхдээ 0.8-1 см диаметртэй сувибал зохимжтой.
  7. Сувих ажил дуусахад ойролцоо урттай, ойролцоо диаметртэй 3 эсвэл өнгө бүрээс 2 нийт 6 бэлдмэлтэй болно.
  8. Сувисан бэлдмэлүүдээ зэрэгцүүлэн тавиад наалдахгүй байгаа бол нойтон багсны тусламжтайгаар наах талуудыг багахан чийглээд наана. Энэхүү үйлдлийн эцэст чихэрээ гурвалжилан хэрчиж эхлэнэ.
  9. Хавтгай чихэр бэлтгэхийг хүсвэл нааж бэлтгэсэн 3 өнгөтэй туузаа зөөлөн дарж илдээд зүснэ.
  10. Ингэж бэлтгэсэн чихэрээ тавцан дээр нь хэсэг байлгаж бага зэрэг хатаагаад сервислэнэ.

Түүхий махан көфтэ (çiğ köfte)



Орц:

* 200 гр isot (чидун жимсны тосонд борлотол нь хуурсан хатааж нухсан улаан перц -chili flakes)
* 1 ш сонгино
* 1 толгой сармис, арилгаад нухсан
* давс
* синнамон, хар перц, clove холиж нунтагласан
* 300 гр машиндсан, өөхгүй мах
* бага зэрэг ус, зуны цагт мөс хэрэглэнэ
* нарийн ширхэгтэй bulgur
* яншуй
* улаан лоолийн паст
* ногоон сонгино
* 1 ш улаан лооль, үрсэн
* салат навч

Бэлтгэх нь:
  1. Жижиглэн хэрчсэн сонгино, улаан чинжүү, давс, нухаж бэлтгэсэн сармис, амтлагчуудыг татсан мах, устай холиж нийцтэл нь хутгана.
  2. Бага багаар bulgur нэмж базахад задардаггүй болгоно. Энэ хугацаанд байнга базаж, зуурсаар байх болно.
  3. 10-12 минут зуурсаны эцэст бага зэрэг үрсэн улаан лооль, паст, яншуй, ногоон сонгиноо нэмнэ. Дахиж 10-15 минут зуураад хушига дайтайг тасдаж аван базаад хурууд хэлбэрт оруулаад салат навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ.
  4. Идэхдээ салат навчинд ороон лимон дусааж иднэ.
Зүүлт

* Хэдийгээр ихэнх Туркууд лимон тусааж иддэг ч түүхий көфтний нутаг болох Şanlı Urfa-гийн иргэд лимонгүй идэх ёстой гэж үздэг.
* Түүхий мах холисон их халуун ногоондоо болдог гэлцдэг. Тиймээс сайтар нухаж нийцүүлэх хэрэгтэй.
* Хийсэн даруйдаа идээрэй.
* Энэхүү хоолыг бэлтгэхдээ гартаа резинэн бээлий өмсөж хамгаалахад гэмгүй.

Улаан буурцагны көфтэ (Mercimek köfte)



Орц:

* 1 стакан улаан буурцаг
* 1 л ус
* 2 стакан нарийн ширхэгтэй bulgur (буудайнаас гаргаж авдаг нэг төрлийн амуу)
* 2 ш сонгино
* 50 мл чидун жимсны тос
* 1,5 амны халбага чинжүүний паст
* 1 амттаны халбага хар перц
* улаан перц (chili flakes)
* 1 стакан халуун ус
* 1,5 амны халбага улаан лоолийн паст
* 1 багц яншуй
* 6-7 ш ногоон сонгино
* 1,5 амттаны халбага давс
* салат навч

Бэлтгэх нь:
  1. 1 стакан улаан буурцгаа угаагаад 1 л ус нэмж буцалгана. Буцлангуут галыг багасгаж хамгийн зөөлөн гал дээр буурцагнууд зөөлөрч багахан устай үлдтэл буцалгана. (Ямар ч усгүй болтол чанавал көфтэ маань жаахан хуурай болдог. )
  2. 2 стакан bulgur-аа гүнзгий саванд хийнэ. Дээрээс нь халуун буурцгаа нэмнэ. Савны амсрыг мөнгөн цаасаар таглаад 30-45 минут хүлээнэ.
  3. 2 сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. 50 мл тос хийж халаасан хайруулын тавганд нэмээд бага зэрэг давс нэмэн зөөлөн тунгалаг болтол нь хуурна. 2 төрлийн пастаа нэмнэ. 1 амттаны халбага хар перц, хүссэн бкусандаа тааруулан улаан перцээ нэмнэ. 1 стакан халуун усаа нэмээд 1-2 уудаа буцалгана.
  4. Энэхүү бэлдмэлээ буурцаг, bulgur-ны бэлдмэл дээрээ нэмээд хутгаж нийцүүлээд, буцааж таглана.
  5. Ногоон сонгиноо угаагаад ишийг нь аваад хэрчинэ. Яншуйгаа мөн адил хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ.
  6. Буурцагаа давсаар амтлаад 10 минут хэртэй хутгана. Бэлдмэл мааны арай шингэн санагдвал бага зэрэг bulgur нэмээд илүүдэл усыг шингээж авта нь таглан хэдэн минут байлгана. Ногоон сонгино, яншуйгаа нэмээд нийцүүлээд, бэлдмэлнээс хушиганы дайтайг гартаа аван базаж хуруудны хэлбэрт оруулаад салат навч дэвссэн тавган дээр өрж тавина.
  7. Лимонтой сервислэнэ. Ингэж бэлтгэсэн көфтэг салат навчинд ороон лимон тусааж иднэ.

Буурцагны зутан шөл (Lentil)


Oрц:

* 1 стакан улаан буурцаг (lentil)
* 1 ш сонгино
* 1 ш лууван
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1.5 л ус
* 2 куб махны бульон
* давс
* 1 амны халбага гурил (гурил өтгөрүүлэх зорилгоор хэрэглэгддэг бөгөөд төмсөөр орлуулж болно.)
* Лимон
* улаан перц

Бэлтгэх нь:
  1. Тогоондоо тосоо хийж халаана. Жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд хэсэг хуурна.
  2. Гурилаа нэмж хуурна. Гурилны оронд төмс хэрэглэхээр шийдсэн бол төмсөө аль болох жижиглэн хэрчиж нэмнэ.
  3. Луувангаа жижиглэн хэрчээд буурцагны хамтаар нэмнэ.
  4. Хүйтэн ус, бульоноо нэмээд давсаар амтлан буурцагыг зөөлөртөй цаг хэртэй буцалгана.
  5. Бэлэн болсон шөлөө гар блендрээр блендэрдээд аягалж нэг зүсэм лимон, улаан перцний хамтаар сервислэнэ.
Зүүлт

* Энэхүү буурцаг удаа болдог тул хүсвэл халуун усанд 20-30 минут дэвтээж хэрэглэж болно.
* Төмс хэрэглэсэн тохиолдолд заавал бүлээн эсвэл бүр халуун ус нэмж болох бөгөөд үхэр, хонины тунгалаг шөл эсвэл тахианы тунгалаг шөл хэрэглэж болно.
* Би ихэндхээ жижиглэн хэрчсэн төмс, сонгино, тунгалаг шөл, дэвтээсэн буурцагаа цугт нь хийж 30-аад минут буцалгадаг бөгөөд буурцгийг зөөлөрхөөр нь шүүж шүүгдэж үлдсэн бүхэл хэсгүүдийг халбагаар няцалдаг. Мэдээж заавал бяцалалгүйгээр аягалаад сервислэж болно.
* Сонгиноо хэсэг хуурсаны дараа 1-2 амны халбага улаан лоолийн паст нэмж илүү улаан шөл болгож болно.
* Идэхдээ лимоныг сэрээгээр хатгаж шахаж шүүсийг нь шөлөндөө хийгээд хутгаж халуунаар нь зооглоно.

Thursday 23 October 2008

Лазаня (Lasagne)


Орц:

Гоймонгийн бэлдмэл (Гадуур гоймон маягаар савласан зардаг. Олж чадахаар бол бэлэн авч хэрэглэж бас болно.)

* 2 ш өндөг
* 2.5 стакан гурил
* 1 амны халбага чидун жимсний тос
* давс
* 2-3 амны халбага ус (зуурмагны шингэн, хатуугаас хамаарна)
* 100 гр gruyere бяслаг (ямар ч хамаагүй хайлдаг, шар бяслагаар орлуулж болно.)

Болонез


* 4 амны халбага чидун жимсний тос
* 500 гр үхрийн машиндсан өөхгүй мах (мах тань өөхтэй бол тосоо бага хэрэглэх зэргээр арга хэмжээ авч болно.)
* 2 ш сонгино
* 1 амны халбага улаан лоолийн паст

Бешамель соус

* 40 мл сүү
* 40 гр масло
* 2 амны халбага гурил
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Гурилныхаа орцуудыг холиод зуурч 30 минут орчим амраана.
  2. 30 минутын эцэст гурилаа 4 хувааж хоол бэлтгэх хэвнийхээ дайтай илдэнэ. Давстай буцалж буй усанд хийн буцалгаад хаатуувтардуу (al dante) байхад нь гаргана. Шүүж бэлтгэнэ. Чанаж бэлтгэсэн гоймонгоо аль болох тараан, сэврээж тавих хэрэгтэй. Бэлэн гоймон хэрэглэж байгаа бол зааврын дагуу чанаж бэлтгэнэ.
  3. Чидун жимсний тосоо хайруулын таванд хийж халаана. Сонгино нэмээд бага зэрэг давс цацаж тунгалаг болтол нь шараад машиндсан махаа нэмж борлуулна. Улаан лоолийн пастаа нэмнэ.
  4. 20 гр масло хайлуулна. Гурилаа нэмээд цай хийцлэх гэж буй мэт хэсэг хуурна.
  5. Сүүгээ нэмээд гурилаа бөөгнөрүүлэлгүйгээр байнга хутгасаар буцалгана. давс перцээр амтлана.
  6. Зуухаа 200 градуст халаана.
  7. Хэвээ үлдсэн масло ашиглан тослоод нэг эгнээ гурил (бэлэн гоймон хэрэглэх бол 3-4г эгнүүлэн тавина) дээр нь мах дээр нь соус маягаар үелүүлэн явсаар гурилаар дуусган, бага зэрэг соусаар бүрээд дээгүүр нь үрсэн бяслагаа тарааж цацаад зуухандаа хийн бяслагийг шаргалттал шарна. Ийм маягаар бэлтгэдэг уламжлалтай ч гоймондоо ороон бэлтгэх нь бий.
  8. Бэлэн болсон лазанягаа зүсээд хатаасан талх байвал хажууд нь тавиад, яншуй зэрэг ногооноор чимж халуунаар нь сервислэнэ.

Wednesday 22 October 2008

Бразил маягаар бэлтгэсэн төмсний хучимал (Brazilian madalena dish)




Орц:

* 1 кг төмс
* 3 ш өндөг
* 2 стакан гурил
* 1 1/2 амны халбага масло
* 1 стакан үрсэн пармежан бяслаг (parmesan cheese), өөр хайлдаг, шар бяслагаар орлуулж болно.
* 1 чимх давс

Шанз:

* 500 гр машиндсан мах
* 1 ш том сонгино
* 3 ш улаан лооль, жижиглэн хэрчсэн
* яншуй, хэрчсэн
* ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, бяцлаад, жижиглэн хэрчсэн
* давс
* перц
* 10 ш хар чидун, үрийг нь аваад, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Сонгино, сармисаа бага зэрэг тосонд хийн хуурна. Махаа нэмээд давс, перцээр амтлана. Махаа борлонгуут улаан лооль, яншуй, ногоон сонгино, чидун жимсээ нэмээд улаан лоолио зөөлөртөл буцалгана.
  2. Төмсөө арилгаад, нимгэлэн хэрчиж, давстай усанд чанаад шүүж нухана. Хөргөөд өндөг, гурил, бяслаг, давсаа нэмж нийцүүлнэ.
  3. Хэвээ тослоод тал төмсөө дэвсээд дээр нь махаа нэмнэ. Үлдсэн төмсний нушаараа хучаад 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь байлгана. Гаргаж ирээд хэрчээд ногоон сонгино эсвэл яншуйгаарамтлан сервислэнэ.

Бразил пая (Brazilian pie)



Орц:

Гуриланд:

* 3 стакан гурил
* 1 стакан пармежан бяслаг (Parmesan cheese), өөр төрлийн хайлдаг шар бяслагаар орлуулж болно.
* 1 стакан ургамалын тос
* 3 ш өндөг
* 1 стакан сүү
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг

Шанз:

* Мах, тахиа, ногоо гээд хүссэн орцуудаа холиж эсвэл дангаар нь хийж болно. Шанзны жин 500-700 гр байх хэрэгтэй.

Бэлтгэх нь:
  1. Бяслаг, гурил, хөөлгөгч холино. Өөр нэгэн саванд сүү, тос, өндгөө холиж сайтар нийцүүлнэ.
  2. Хуурай, шингэн орцуудаа холин зуурч, 2 хуваан илдээд, 28 см хэвэнд сууринд нь нэгийг нь тавиад шанзаа дээр нь тавиад үлдсэн гурилаа дээгүүр нь дээгүүр нь үлдсэн гурилаа тавиж 180 градуст халаасан зууханд хийн 30 минут хэртэй жигнэнэ.

Тахиатай будааны агшаамал, шөл (chicken porridge)





Орц:

* 1 стакан будаа
* 10 стакан ус
* 3 см хэрийн урттай цагаан гаа (ginger root) нимгэлэн хэрчсэн
* 2 ш сонгино, жижиглэн хэрчсэн (shallot)
* 200 гр тахианы шул мах, хэрчсэн
* 1 дөрвөлжин тахианы бульон эсвэл давс
* ногоон сонгино

Бэлтгэх нь:
  1. Будаагаа угаагаад усаа нэмж зөөлөн гал дээр буцалгана.
  2. Давс, тахиа, цагаан гаа, сонгиноо нэмээд будаагаа зөөлөрч, нялцайтал буцалгана.
  3. Аягалаад дээр нь хэрчиж бэлтгэсэн ногоон сонгино цацаж, хажууд нь халуун соустай (chili sauce) сервислэнэ.

Хятад маягаар амталж шарсан мах



Oрц:

* 1/2 кг үхрийн цул мах

Амтлах:

* 2 амны халбага цуу (light soy sauce)
* 1 цайны халбага давс
* 1 амны халбага сахар
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1 ш өндөг

Соусанд:

* 2 амны халбага цуу
* 1/2 амттаны халбага жан (dark soy sauce)
* 1 амны халбага oyster sauce
* 1/2 амттаны халбага sesame-н тос
* стакан ус
* давс, хар перц
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуулийн 2 амныы халбага устай холисон бэлдмэл

Бэлтгэх нь:

  1. Амтлагч орцуудыг холиод сайтар нийцүүлэн, хэрчиж бэлтгэсэн махаа нэмээд хамгийн багадаа гурван цаг амтлагч бэлдмэлд байлгана.
  2. Махаа шүүж гаргаад тосгүй шанаган тогоонд хийн бүх талыг нь борлотол шарна.
  3. Соусны бүх орцыг нэмээд цардуул өтгөртөл буцалгаад тавгалж сервислэнэ.

Thursday 16 October 2008

temper: 2 өөр тэмпратурт байгаа орцыг хооронд нь гашилгаж, муутгалгүй эсвэл болголгүйгээр (өндгийг халуун орцтой холих г.м) нэмэх арга. Халуун орцоосоо хүйтэн орц руугаа бага багаар нэмэн холиж 2 орцныхоо төмпратуртыг ижил төвшинд аваачаад эцэст нь хооронд нь холиж нийцүүлэх арга. Энэ тохиолдолд ихэнхдээ өндөг яригддаг.

Пиццаны суурь



Орц:

* 1/2 стакан бүлээн ус
* 2 амттаны халбага дрожж (active dry yeast)
* 2 стакан гурил гурилаа нухахад нэмэгдэл хуурай гурил
* 1 амттаны халбага давс
* 3 амны халбага оливийн тос

Бэлтгэх нь:
  1. Усандаа дрожжоо уусгаад 5 минут орчим исгэнэ.
  2. Гурил давсаа холиод хутгаж нийцүүлнэ. Тосоо нэмнэ. Исгэсэн дрожжтой усаа нэмээд гурилаа зуурна. Бага зэрэг хуурай гурил цацсан тавцан дээр гурилаа гаргаж ирээд хэсэг нухаад гурилаа нэмэлт тосоор тослон, том саванд хийгээд, дулаан газар тавиж, 1 цаг хэртэй хөөлгөнө.
  3. 1 цагийн эцэст хөөсөн гурилаа илдээд эсвэл гараараа сунган тараагаад сэрээгээр энд тэнд нь хэд хэд хатган, дээр нь хүссэн орцоо тавиад жигнэж пицца бэлдэнэ.

Итали маягаар амталсан талхны үйрмэг (Italian seasoned bread crumbs)




Орц:

* талх
* 1/4 стакан пармежан бяслаг (Parmesan cheese)
* 2 амны халбага хатаасан яншуй
* 1 амттаны халбага хатаасан oregano
* 1 амттаны халбага хатаасан basil
* 1 амттаны халбага сармисны нунтаг (garlic powder)
* 1 амттаны халбага сонгины нунтаг (onion powder)

Бэлтгэх нь:
  1. Хоносон талхнуудаа хэрчээд 120 градуст халаасан зууханд хийн 15 минут хэртэй байлгаж хатаана.
  2. Робот эсвэл блендэр бүр аль аль нь байхгүй бол ганжингаа ашиглан хатаасан талхаа нунтаглана. Давхар уутанд хийж байгаад эргүүлж тойруулан сайтар илдэхэд л хангалттай.
  3. Итали маягаар амталсан талхны үйрмэг хэрэг болонгуут дээрх маягаар үйрүүлэн бэлтгээд, уут, саванд хийж хадгалсан үйрмэгнээсээ 2 стаканыг дээрх амтлагч орцуудтай холин нийцүүлээд хэрэглэхэд бэлэн болно.
  4. Ийм маягаар амталж бэлтгэсэн талхны үйрмэгийг агаар оруулдаггүй сав, шилэнд хийн хөргөгчинд 2 сар хүртэл хадгалж болно.

Сheese sticks



Oрц:

* 2 ш өндөг
* 60 мл ус
* 1 1/2 стакан амталсан талхны үйрмэг (Italian seasoned bread crumbs)
* 1/2 амттаны халбага сармисны давс (garlic salt)
* 2/3 стакан гурил
* 1/3 стакан эрдэнэшишийн цардуул
* тос
* 19 гр mozzarella баяслаг (mozzarella cheese sticks)

Бэлтгэх нь:
  1. Жижиг саванд өндөг усаа холино.
  2. Өөр нэгэн саванд талхны үйрмэг, сармисны давсаа холино.
  3. Өөр нэгэн саванд гурил, цадуулын хамтаар шигшиж, нийцүүлнэ.
  4. Хайруулын тавганд тосоо хийн 185 градуст халаана.
  5. Савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн бяслагаа гурилан өнхрүүлээд, дараа өндгэндээ дүрж гаргаж ирээд талхны үйрмэгт өнхрүүлээд халуун тосонд хийж шаргалттал нь шарна. Гаргаж ирээд хэрээсэн төмөр тавцан дээр тавиж илүүдэл тосыг шүүгээд соустай тавган дээр өрж сервислэнэ.

Wednesday 15 October 2008

Шарсан нугас




Oрц:

Давстай уусмалд амтлах:

* 1/2 стакан давс
* 2 стакан хан боргоцо, жүржийн шүүс
* 15 ш бөөрөнхий хар перц
* 1 атга ганга
* 4 хумс сармис, бяцалсан
* 1 ш (2.5 орчим кг) нугас, гэсгээсэн
* 2 атга хэрчсэн chard
* 2 ш улаан сонгино, хэрчсэн (shallot)
* балзамик цуу (balsamic vinegar)

Бэлтгэх нь:
  1. Давстай уусмалынхаа бүх орцыг холиод сэгсэрч давсаа уусгана.
  2. Нугасныхаа элэг, зүрхийг нь гаргаад далавчыг нь салгана.
  3. Нурууны ясыг гал тогооны хайч хэрэглэн тайрч авна.
  4. Нугасаа эргүүлж тавиад цээжний голоор хайчлана. Энэхүү үйлдлийн дараа нугас мааны 2 тэнцүү хэсэг болно. Тал бүрийг хутгаараа гуя, цээж болгон хуваана.
  5. Хутгаараа нугасны гадна талыг 3 эгнээ зүсээд, 90 градус эргүүлэн, өмнөх зүсэлтүүдээ хэрүүлэн дахин 3 эгнээ гүехэн зүссэнээр (зөвхөн өөхөн хэсгийг) жигнэх явцад дотрох өөхийг хайлж гадагшилахад туслана.
  6. Гялгар уутанд нугасаа байрлуулна. Дээрээс нь давсны уусмалаа хийгээд дотор нь аль болох бага агаар үлдээн уутны амыг уяна. Нугасаа давстай уусмалын хамтаар хөргөгчинд хийн, 2-2 хагас цаг байлгана.
  7. Бага зэрэг ус буцалгана. Жигнүүрэн дээрээ нугасаа тараан байрлуулаад, галаа зөөллөн, 45 минут жигнэнэ. Нугас жигнэсэн шүүсэндээ төмс чанаад амтлан нугастайгаа сервислэж болно.
  8. Зуухаа 250 градуст халаана. Ширмэн бариултай, ширмэн хайруулын тавгаа бас зухандаа хийж халаана. Хайруулын таваг халахад нугасныхаа гуяыг арьстай талыг нь доош нь харуулан тавиад, 10 минут жигнэнэ. 10 минутын эцэст гуяа хана дагуулан түршүүлэн тавиад, цээсны махаа мөн арьстай талыг нь доош харуулан тавиад, шаргалттал нь, 7 минут, шарна.
  9. Шарсан нугасаа гаргаад, хайруулын тавган дээрээсээ аван тавган дээр тавиад мөнгөн цаасаар хучиж 5-10 минут байлгана. Хэрчиж бэлтгэсэн chard-аа нугасныхаа тосон дээр нэмээд, хэрчиж бэлтгэсэн улаан сонгиноо нэмнэ. Ганц хоёр дусал балзамик цуугаар амтлаад хугасныхаа хамтаар сервислэнэ.
Зүүлт

* Нугас нисдэг бас хөвдөг жигүүртэн учир тахиаг бодвол арай илүү өөхтэй, багахан булчинтай байдаг.
* Зарим зэрлэг нугас их хэмжээний загасаар хооллодог тул мах нь загас шиг амттай байдаг аж.

Крем карамель



Орц:

* 1 1/2 стакан сүү
* 6 ш өндөгний шар
* амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1 стакан cup half&half крем
* 1/2 стакан сахар
* жимсны чанамал эсвэл карамель

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ half&half кремтэйгээ холиод савны ирмэгээр хөөсөрч эхэлтэл халаана.
  2. Халаасан сүүн дээрээ ваниллины охь, сахараа нэмээд, сахараа хайлтал хутгана.
  3. Өндөгний шараа холигчоор цайртал нь хутгана.
  4. Өндөгний шардаа 3 халбага сүүг хутгангаа нэг удаад нэг халбагыг нэмсээр холих 2 орцныхоо төмпратуртыг ижил төвшинд аваачина. Халуун бүлээн сүүнээсээ нэг дор их хэмжээгээр нэмвэл өндөг маань болох тул анхаараарай.
  5. 8 ш ramekin-д (халуунд тэсвэртэй сав. Төрөл бүрийн хэмжээтэй байдаг.) чанамал эсвэл карамель-аасаа нэг нэг халбагийг хийгээд дээрээс нь нийцүүлж бэлтгэсэн сүүтэй бэлдмэлээ хувааж хийнэ.
  6. Дүүргэж бэлтгэсэн Ramekin-уудаа тавцан дээр тавиад, тавцангаа 1/2-р халуун ус дүүргээд 175 градуст халааж бэлтгэсэн зууханд 25 минут жигнэнэ.
  7. Хутгаар болсон эсэхийг нь шалгаад (болсон бол хутгаа дүрж үзэхэд хутга цэвэрхэн гарч ирэх ёстой.) гаргаж ирэн хэвэнд нь хэдэн минут байлгаж хөргөөд, хэвтэй нь хамт хөргөгчинд хийн 1-2 цаг хөргөнө. Сервислэхдээ жижиг тавган дээр хөмрүүлэн гаргаад чимэглэж сервислэнэ.

Шоколадтай пицца


Орц:

* Пиццаны суурь
* 2 амттаны халбага масло, хайлуулсан
* 1/4 стакан шоколад, самарын түрхлэг (Nutella)
* 1/2 стакан шоколад (semisweet chocolate chips)
* 2 амны халбага сүүтэй шоколад (milk chocolate chips)
* 2 амны халбага цагаан шоколад (white chocolate chips)
* 2 амны халбага хэрчиж хуурсан самар (hazelnut)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Пицца жигнэх тавцан дээрээ тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Гурилаа илдэж тавцан руугаа шилжүүлээд, илдүүр гурилаа хуруугаараа дарж хонхойлгоод, багсны тусламжтайгаар хайлуулсан масло түрхэнэ.
  3. Шаргалттал нь жигнээд (ойролцоогоор 20 минут) гаргаж ирээд, шоколадны түрхлэгээ түрхээд, бүх шоколадаа жигд тараан цацаад буцааж зуухандаа хийн, 1 минут хэртэй, шоколадыг хайлмагттал жигнэнэ. Эцэст нь самараа цацаад хэрчиж сервислэнэ.

Шош


Орц:

* 450 гр хатаасан Great Northern шош
* 450 гр bacon, хэрчсэн
* 1 ш сонгино, хэрчсэн
* 2 ш халуун чинжүү, үрийг нь гаргаж хэрчиж бэлтгэсэн (jalapenos)
* 1/4 сакан улаан лоолийн паст
* 1/4 стакан бор сахар
* 1/4 стакан molasses
* ногооны тунгалаг шөл
* 1/4 амттаны халбага улаан перц (cayenne)
* 1 амттаны халбага хар перц
* 2 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Шошоо дар хүрэхүйц хэмжээний хүйтэн усанд хийж хонуулна.
  2. Ширмэн тогоон bacon, сонгино, халуун чинжүүгээ нэмнэ. 5 минут хэртэй хуурна.
  3. Паст, бор сахар, molasses-аа нэмнэ.
  4. Шошоо шүүгээд нэмнэ. Дэвтээсэн усыг хэмжээд гүйцээж ногооны тунгалаг шөл нэмнэ. Шингэн маань 4 стакан байх ёстой.
  5. Шингэнээ шошин дээрээ нэмээд галаа нэмж ширүүн гал дээр буцалгана. Улаан, хар перц, давсаа нэмж амтлана. Хутгаад таглаж 120 градуст халаасан зууханд хийн зөөлөртөл нь 6-8 цаг жигнэнэ. Энэхүү хоолыг цагаан болон улаан махтай бэлтгэж болно.

Хатаасан талхтай, амталсан байцаа


Oрц:

* 55 гр давсгүй масло
* 1/2 стакан амталж хатаасан талх (croutons)
* 2 чимх хуурай гич
* 1 амттаны халбага гоньд (caraway seeds)
* 1 ш жижигхэн байцаа
* 1 амны халбага давс
* 1 амны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд 3/4-г нь дүүртэл ус хийгээд буцалгана.
  2. Масло хайруулын тавганд хайлуулаад хатаасан талх, гич. гоньдоо нэмнэ. Дунд зэргийн гал дээр хутгасаар масло борлож, амтлагч үнэртэж эхэлтэл хуурна. Галаа унтраана.
  3. Давс, сахараа буцалсан усандаа хийгээд нарийхан хэрчсэн байцаагаа нэмнэ. 2 минут чанаад шүүж илүүдэл усыг сэгсэрээд маслотой бэлдмэл дээрээ байцаагаа нэмнэ. Хутгаж сайтар нийцүүлээд сервислэнэ.

Алимтай, жигнэсэн хүрэн байцаа



Орц:

* 2 амны халбага канола тос
* 1 ногоон угаагаад, арилгаад, үрийн гэрийг нь авч хэрчсэн (Granny Smith)
* 1 2 стакан алимны шүүс
* 1/4 амттаны халбага гоньд
* 1 1/2 амттаны халбага давс
* хар перц
* тал хүрэн байцаа

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавганд тосоо хийж дунд зэргийн гал дээр халаана. Хэрчсэн алимаа нэмээд бага зэрэг боролтол нь шарна.
  2. Галаа нэмээд алимны шүүс, гоньд, давс, перц, байцаагаа нэмнэ. Таглаад зөөлөн сэгсэрч бүх байцааг алимны шүсээр бүрнэ.
  3. Галаа зөөллөөд 20 минут жигнэнэ.

Tuesday 14 October 2008

Тахианы Киев


Орц:

* 115 гр масло
* 1 амттаны халбага хатаасан яншуй
* 1 амттаны халбага хатаасан tarragon
* 1 амттаны халбага давс нэмэх нь тахиа амтлах давс
* 1/4 амттаны халбага хар перц, тахиа амтлахад нэмэгдэл хар перц
* 4 ш ясгүй, хальсгүй тахианы цээжний мах (2 тахианы)
* 2 том өндөг 1 амны халбага устай хольсон
* 2 стакан талхны үйрмэг (сухарь)+1/4 стакан дотор нь
* ургамалын тос

Бэлтгэх нь:
  1. Масло, яншуй, tarragon, 1 амттаны халбага давс, 1/4 амттаны халбага хар перцээ холиж сайтар нийшүүлнэ.
  2. Гялгар уутанд модны тайрдас хэлбэрт оруулан ороогоод гадуур нь тостой цаасаар ороон хөлдөөгчиндөө байрлуулна. Маслыг царцтал 15-20 минут хүлээнэ.
  3. Тахианыхаа цээжийг гялгар уутны завсар байрлуулаад жигд зузаантай болгож давтана. Давтаж бэлдсэн тахиануудаа давс перцээр амтлана.
  4. Тахианы цээж бүрийг гялгар уутан дээр байрлуулаад, голд маслоны бэлдмэлийн 1/4-г 1 амны халбага талхны үйрмэгтэй байрлуулна. Гялгар уутыг ашиглан тахианы махьг модны тайрдас хэлбэрт оруулан чангахан орооно. Тахианы мах ямар нэгэн байдлаар цухуйх ёсгүй.
  5. нгэж бэлтгэсэн тахиагаа хөргөгчинд 2-10 цаг байлгана.
  6. Өндгөө устай холино. Өөр нэгэн саванд талхны үйрмэгиййг байрлуулна. Хайруулын тавганд тос хийж халаана.
  7. Тахиагаа эхлээд өндгөнд дүрээд талханд өнхрүүлээд наасан хэсгээ доош нь харуулан халаасан тостой хайруулы тавгандаа байрлуулна. Бүх тал нь шаргалтаад, тахианы дотоод темпратур 75 хүрэхэд тахиагаа гаргаж хэрээстэй төмөр дээр тавин 5-10 минут илүүдэл тосыг нь шүүгээд сервислэнэ.

Жигнэсэн броколи



Oрц:

* 500 гр орчим броколи
* 1/3 стакан ус
* 2 амны халбага масло
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Броколигоо угаагаад цэцэг, ишийг нь салгана. Ишийг хуруу зузаантай хэрчиж бэлтгэнэ.
  2. Хайруулын тавганы ёроолд хэчиж бэлтгэсэн ишнүүдээ өрөөд усаа нэмнэ. Бага зэрэг давсаар амтлаад цэцгүүдийг тараан нэмээд, таглаж, ширүүн гал дээр 3 минут, зөөлөн гал дээр 3 минут, нийт 6 минут жигнэнэ.
  3. 6 минутын эцэст галаа унтраагаад масло нэмээд давс хар перцээр амтлаад сервислэнэ. Ингэж бэлтгэсэн броколиг дангаар нь идэж болохын зэрэгцээ шарсан, хуурсан махан хоолны хачир болгож болно.

Эрдэнэ шиш



Хадгалах:

* Эрдэнэ шишийг удаан хугацаагаар хадгалахад тохиромжгүй бөгөөд 1 дусал нимбэгний шүүс, 2 дусал цайруулагчтай (Bleech) усанд хийж 15 минут байлгаад гаргаж, арчиж хуурайлаад, агаар оруулахгүйгээр битүү ороож хөргөгчинд хийвал 14 хүртэл хоног амтаа хадгалдаг байна.


Бэлтгэх нь:

* Eрдэнэшишee гаднах хальсын хамтаар 2 амны халбага сахартай халуун усанд 60 секунд байлгаад гаргаж ирэн 175 градуст халаасан зууханд хийн 30 минут жигнээд масло түрхэн иднэ.
* Ус буцалгаад хальстай эрдэнэшишээ нэмээд 10 минут буцалгана. 10 минутын эцэст гаргаж ирээд хальслаад масло давсаар амтлан иднэ.


Кремтэй эрдэнэшиш (Сreamy сorn)

Орц:

* 8 ш эрдэнэшиш
* 2 амны халбага сахар
* 1 амны халбага гурил
* давс, хар перц
* 1 стакан heavy cream
* 1/2 стакан хүйтэн ус
* 2 амны халбага bacon-ы тос
* 1 амны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Үзүүрийг нь тайрч бэлтгэсэн эрдэнэшишээ зүсч голоос нь салгана. Хутганыхаа хойд талаад голыг нь сөргүүлэн сүүг нь гаргана.
  2. Сахар гурил, давс, перцээ холиод эрдэнэшиш дээрээ нэмнэ. Усаа, кремийн хамтаар нэмээд хутгаж нийцүүлнэ.
  3. Томхон саванд bacon-ы тосоо хийж халаана. Эрдэнэшиштэй холимогоо нэмнэ. Галаа багасгаад хааяа хааяа хутгасаар, зөөлөртөл нь, 30 минут хэртэй, буцалгана.
  4. Сервислэхээсээ өмнө масло нэмнэ.
Орц:

* 1/2 сонгино хэрчсэн
* 1 амны халбага масло
* 2 чимх давс
* 8 ш эрдэнэшиш
* 1 мөчир rosemary (хүсвэл)
* 1 амны халбага сахар
* 1/4 амттаны халбага turmeric (хүсвэл)
* 2 амны халбага шар эрдэнэшишийн гурил (cornmeal)
* 1 стакан heavy cream
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн гал дээр масло, хэрчсэн сонгиноо нэмж бага зэрэг давс цацаад, сонгиныг үл ялиг тунгалаг болтол нь хуурна.
  2. Том саванд үзүүрийг нь тайрч бэлтгэсэн эрдэнэшишээ зүсч голоос нь салгана. Хутганыхаа хойд талаад голыг нь сөргүүлэн сүүг нь гаргана.
  3. Сонгино дээрээ эрдэнэ шишээ нэмнэ. Эрдэнэшишээс гарсан шүүс бага зэрэг өтгөртөл нь буцалгана. Rosemary-гаа нэмнэ. Сахар, turmeric-ээ тарааж цацна. 2 минутын турш хутгана. Эрдэнэшишийн гурилаа нэмнэ. Stir constantly for about 2 minutes. Кремээ нэмээд эрдэнэшишээ зөөлөтөл нь 2-3 минут буцалгана. Rosemary-г гаргаж аваад, хар перцээр амтлаад сервислэнэ. Ингэж бэлтгэсэн эрдэнэшишийг дангаар нь идэж болохын зэрэгцээ шарсан, хуурсан махан хоолны хачир болгож болно.
sweat: сонгиныг хуурах явцдаа бага зэрэг давс нэмэн сонгины шүүсийг гаргах техник/арга.

Pillow test
: Зарим нэг кекс, талхыг болсон эсэхийг шалгах шалгуур юм. Хуруугаараа голд нь зөөлөн дарахад дарсан газар хонхойгоод, хэдэн секундийн дараа буцаад хэвэндээ орж байвал тус кекс, талхыг болсон байна гэж үздэг.

Toothpick test
: Ихэнх кекс, талх болсон эсэхийг энэ аргаар шалгадаг. Заримдаа шүдний чигчлүүрний оронд хутга хэрэглэх нь бий. Кекс, талхны хамгийн зузаан хэсэгт хуурай шүдний чигчлүүр зоогоод, гаргаж ирэхэд шүдний чигчлүүр цэвэр байвал тус кекс, талхыг болсон байна гэж үздэг.

Эрдэнэ шишийн талх



Орц:

* 2 стакан шар, эрдэнэшишийн гурил (cornmeal)
* 1 амны халбага давс
* 1 амттаны халбага сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага сода
* 1 стакан buttermilk
* 2 ш өндөг
* 1 стакан эрдэнэ шиш
* канола тос

Бэлтгэх нь:
  1. Гурил, хөөлгөгч, сода, давс сахараа нэг саванд холино.
  2. Өндөг, buttermilk, эрдэнэ шишээ өөр нэг саванд холино.
  3. Хуурай, шингэн орцоо холиод нийцтэл нь хутгана.
  4. Хэвээ тослоод зуурмагаа нэмнэ. 220 градуст халаасан зууханд болтол нь шарна. Болсон эсэхийг шаргалтсан эсэх, (pillow test) гаргаж ирээд дарж үзэхэд хонхойгоод буцаж хэлбэртээ орж байгаа эсэхээр шалгана.

Monday 13 October 2008

Crème brûlée



Oрц:

* 950 гр heavy cream
* 1 ш ваниллины буурцаг (vanilla bean) , голоор нь хуваагаар үрийг нь цуглуулсан
* 1 сткан ваниллинтаи сахар (үрийг нь авч ашигласан буурцгаа сахар дотор хийн хадгалахад сахарт ваниилинны үнэр, амт шингэдэг.)
* 6 ш том өндөгний шар
* халуун ус

Бэлтгэх нь:
  1. Зухаа 160 градуст халаана.
  2. Кремээ буурцаг, үрийн хамтаар нэг саванд хийгээд, дунд зэргийн гал дээр тавиж, хутгасаар буцалгана. Буцлангуут галаа унтраан таглаад 15 минут байлгана. 15 минутын эцэст ваниллины буурцагыг гаргаж авна. Буурцагны гэрийг хадгалж байгаа дараа дахин хэрэглэж болно.
  3. Дунд зэргийн саванд 1/2 стакан сахар, өндөгний шараа холигчоор цайртал нь хутгана. Хутгангаа кремнээсээ бага багаар нэмнэ. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ 6 ш ramekin-д (халуунд тэсвэртэй жижиг савнууд) хувааж хийгээд, өөр нэг том тавцан дээр тавин ramekin-ыхаа талаар татхуйц халуун ус хийнэ.
  4. Халаасан зуухандаа хийн ойролцоогоор 40-45 минут жигнэнэ. Бэлэн болсон Crème brûlée-гээ өрөөний темпратурт иртэл нь байлгаад хөргөгчинд хийн хамгийн багадаа 2 цаг ихдээ 3 өдөр хөргөгчинд байлгана.
  5. 30 минутын өмнө Crème brûlée-гээ гаргаад, ваниллинтай сахараа 6 хуваан Crème brûlée тус бүр дээр тавина. Сахарыг хайлтал нь паньялникаар түлээд 5 минутын дараа сервислэнэ.

Баяжуулсан масло


Орц:

* 450 гр масло
* 3-4 амны халбага оливийн тос (extra virgin)
* 1-2 амны халбага жижиглэн хэрчсэн мангир
* 3 амны халбага амтлагч (fresh herbs) яншуй, ганга..

Бэлтгэх нь:
  1. Маслоо роботондоо хийж 5-7 өндөр хурдтай хутгаж зөөлрүүлнэ.
  2. Оливийн тосоо нэмнэ. Амтлагчаа нэмээд нийцтэл нь хутгана. Масло тостой цаасан дээр тавиад ороож хөргөгчинд хийж царцаана.

Амталж шарсан хавч




Oрц:

* 2 ш, 650-680 орчим жинтэй, хавч
* шинэхэн амтлагчууд: яншуй (parsley), rosemary, ганга (thyme)
* 4 амны халбага масло
* 1/2 сонгино, хэрчсэн
* 1 амттаны халбага нимбэгний хальс
* 2 амны халбага хэрчсэн ногоон сонгино
* 2 атга жигнэмэг
* Extra-virgin оливийн тос

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 230 градуст халаана.
  2. Хавчаа тавцан дээр тавиад хөлдөөгчинд хийж 15-20 минут амраана.
  3. Томхон саванд 1 үе голын молцгор чулуу хийнэ. Бага зэрэг ус нэмж буцалгаад амтлагчаа нэмнэ. Хавчаа гаргаж ирээд бүтнээр нь буцалсан усандаа хийнэ. Таглаад 2-3 минут бацалгана. Гаргаад болохоос хамгаалахын тулд мөстэй усанд хийнэ.
  4. Модон хавтан дээрээ салфетка байрлуулаад хавчаа тавина. Толгойноос нь сүүл хүртэл нь голоор нь зүснэ. Гэдэс доторхыг нь авч хаяна. Хөл, саврыг үеэр нь хугалж авна. Хөлнүүдийг илдүүрээ илдэж дотрох махыг нь гаргаж авна. Хөлнөөс нь гаргаж авсан махаа хэрчиж бэлтгэнэ.
  5. Савруудыг хаьруулын тавган дээр тавин 4 минут жигнэнэ.
  6. Өөр нэгэн томхон саванд масло хайлуулна. Сонгиноо нэмж хутгаад нимбэгний хальс, ногоон сонгинооо нэмнэ. Сонгино зөөлөрч, үл ялиг тунгалаг болоход хөлний хэрчиж бэлтгэсэн махаа нэмнэ. Дараа нь жигнэмэгээ (crackers) нэмээд хэсэг хутгаад галаа унтраана.
  7. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ биений хөндий рүү халбагадаж хийгээд, сүүлний махыг оливийн тосоор тослоно. Саврын хамтаар тавцан дээрээ байрлуулна. Дотрох орцыг борлотол 10-14 минут халаасан зуухандаа жигнэнэ.
  8. Саврыг хагалж дотро махыг гаргана. Бага зэрэг оливийн тос (extra-virgin) жижиг саванд хийн тавган дээр тавиад хажууд нь бэлэн болсон хавчаа тавиж сервислэнэ. Хавчны махыг оливийн тосонд дүрж иднэ.
Хавчийг болгоход хэмжээнээс хамаарч болох цаг нь ихсэж багасна.

Хавч тань 1 lb (=0.4536гр) бол 7 минут, 1 1/4 lb бол 9 минут, 1 1/2 lb бол 12 минут, 1 3/4 lb бол 14 минут чанаарай.

Шарахдаа хавч тань 1 lb бол 10 минут, 1 1/4 lb бол 12 минут, 1 1/2 lb бол 14 минут, 1 3/4 lb бол 16 минут, 2 lb бол 20 минут шараарай.

Махан ороомог (Braciole)




Орц:

* 1 хумс сармис
* 1 амны халбага яншуй (Parsley)
* 1 амны халбага oregano
* 1 амны халбага rosemary
* 1 амны халбага ганга (thyme)
* 1/3 стакан пармежан бяслаг
* 2 ш өндөг
* 1 1/4 стакан амталж шарсан/хатаасан талх (croutons)
* 450 гр цул мах (flank skirt)
* Канола эсвэл газрын самрын тос (peanut oil)
* Давс
* Перц
* 3 стакан улаан лоолийн соус

Бэлтгэх нь:
  1. Сармис, амтлагчууд, хатаасан талх, бяслаг, өндгөө роботоор холино.
  2. Махаа дэлгэж тавиад татаж бэлтгэсэн дотоод орцоо дээр нь жигд тарааж тавиад, давс перцээр амтлаад гал тогооны утсаар задрахгүй болтол нь уяна.
  3. Уяаатай чигээр нь өрөөний темпратудт 15-20 минут байлгана.
  4. Ороомгоо канола эсвэл газрын самрын тосоор тослоод бага зэрэг давс цацаад, халаасан хайруулын тавган дээр тал бүрийг нь борлуулна.
  5. Борлуулж бэлтгэсэн ороомгоо тавцан дээр тавиад 3 стакан соусаа нэмээд таглаж 175 градуст халаасан зууханд 35 минут жигнэнэ.
  6. Бэлэн болсон ороомгоо хэрчээд бага зэрэг улаан лоолийн соус тусаасан тавган дээр тавиж сервислэнэ.
"Good Eats" цуврал "Fit To Be Tied" хэсгээс.