Орц:
* 200 гр isot (чидун жимсны тосонд борлотол нь хуурсан хатааж нухсан улаан перц -chili flakes)
* 1 ш сонгино
* 1 толгой сармис, арилгаад нухсан
* давс
* синнамон, хар перц, clove холиж нунтагласан
* 300 гр машиндсан, өөхгүй мах
* бага зэрэг ус, зуны цагт мөс хэрэглэнэ
* нарийн ширхэгтэй bulgur
* яншуй
* улаан лоолийн паст
* ногоон сонгино
* 1 ш улаан лооль, үрсэн
* салат навч
Бэлтгэх нь:
- Жижиглэн хэрчсэн сонгино, улаан чинжүү, давс, нухаж бэлтгэсэн сармис, амтлагчуудыг татсан мах, устай холиж нийцтэл нь хутгана.
- Бага багаар bulgur нэмж базахад задардаггүй болгоно. Энэ хугацаанд байнга базаж, зуурсаар байх болно.
- 10-12 минут зуурсаны эцэст бага зэрэг үрсэн улаан лооль, паст, яншуй, ногоон сонгиноо нэмнэ. Дахиж 10-15 минут зуураад хушига дайтайг тасдаж аван базаад хурууд хэлбэрт оруулаад салат навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ.
- Идэхдээ салат навчинд ороон лимон дусааж иднэ.
* Хэдийгээр ихэнх Туркууд лимон тусааж иддэг ч түүхий көфтний нутаг болох Şanlı Urfa-гийн иргэд лимонгүй идэх ёстой гэж үздэг.
* Түүхий мах холисон их халуун ногоондоо болдог гэлцдэг. Тиймээс сайтар нухаж нийцүүлэх хэрэгтэй.
* Хийсэн даруйдаа идээрэй.
* Энэхүү хоолыг бэлтгэхдээ гартаа резинэн бээлий өмсөж хамгаалахад гэмгүй.
3 comments:
Сайхан...
Туркэд Blogger хориглогдсон тул нэг хэсэгтээ бичлэг оруулж чадахгүй нь ээ би :) Энэ туркууд үү, youtube бас хориотой гээд бод доо..
Өөөөөө!!!
Post a Comment