Орц:
* 250 гр гурил (1,5 стакан+1 амны халбага)
* 1/2 цайны халбага сода
* 3 цайны халбага хөөлгөгч нунтаг
* 100 гр какао(1 стакан )
* чимх давс
* 60 гр маргарин (өрөөний темпратур дахь маслог сэрээгээр нухан зөөллөнө)
* 450 гр сахар (2 стаканаас жоохон бага)
* 3 ш өндөг
* 1 цайны халбага ваниллин
* 350 мл сүү (1,5 стакан)
Бэлтгэх нь:
- Хэвэндээ зориулалтын цаас дэвсэж бэлтгэнэ.
- Гурил, хөөлгөгч, сода, какао, ваниллин, давсаа холиод шигшинэ.
- Өөр нэгэн том саванд маргаринаа сахартайгаа сайтар (ойролцоогоор 5 минут) хутгана.
- Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ сайтар хутгана.
- Гурилынхаа бэлдмэлийг зуурмагнаа нэмнэ. Сүүгээ нэмээд нийцтэл нь хутгана.
- Хэвнийхээ ¾’ыг дүүргэнэ.
- 170 градуст халаасан зууханд болтол нь жигнэнэ.
* Капкэкнийхаа голд чанамал эсвэл шоколадны крем хүсвэл хэвнийхэээ талыр дүүртэл зуурмагнаасаа хийгээд дээр нь бага зэрэг чанамал дараа нь бага зэрэг зуурмаг гэж үелүүлнэ.
* Би энэ каккэк-ийг тал орцоор нь (ер нй элдэв жорыг анхлан туршихдаа тал жороор хийх үзсэн нь дээр юм шиг санагддаг.) 25гр какао ашиглан (жоронд дээр 100гр гэж өгөгдсөн байгаа, таллаад 50гр какао хэрэглэх ёстой байсан) хийсэн. Тал нь голдоо чанамалтай, тал нь шоколадтай.
No comments:
Post a Comment