Thursday, 14 August 2008

Гүзээлзгэний Crisp


Crumble/Crissp-ны гуриланд:

(жорыг Kate Zuckerman-ы “The Sweet Life: Desserts From Chanterelle” номноос авав.)

* 1 1/4 стакан гурил
* 1/3 стакан сахар
* 1/3 стакан бор сахар
* 1/4 амттаны халбага давс
* 125 гр масло

Жимсэнд:

* 750 гр гүзээлзгэнэ
* 1 амны + 1 цайны халбага гурил
* 2 амны халбага сахар
* Тал лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Давс, сахар, гурилаа холино. Маслоо жижиглэж хэрчиж нэмнэ. Эрхии, долоовор, дунд хурууныхаа тусламтайгаар хуурай гурил үлдэхгүй болтол нь имрэнэ.
  3. Гүзээлзгэнээ угаана, ишийг нь авна. 4 хуваана. Сахар, гурил, лимоны шүүсээ нэмээд хутгана.
  4. Хэвэндээ жимсээ байрлуулаад, тэгшлэнэ. Дээрээс нь гурилаа жигд асгана.
  5. 190 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна. Гаргаж ирээд 20-30 минут хөргөөд сервислэхэд бэлэн боллоо.
Зүүлт

* Энэхүү гурилан бэлдмэл өндөгний орцгүй тул ингэж бэлтгэсэн гурилаа хөлдөөгчинд хийн хадгалбал удаан хугацаанд чанараа алдахгүй.
* Энэхүү амттанд өөр өөр жимстэй бэлтгэж болно.

Cafefernando

No comments: