Friday, 8 August 2008

Лимонэйд (нимбэгний умдаан)



Oрц:

* 10 ш лимон
* 1 стакан сахар
* гаа (mint)
* 2 стакан ус

Бэлтгэх нь:

1. Лимоны хальсаа үрнэ.
2. Үрсэн хальсаа сахар усны хамтаар дунд зэргийн гал дээр буцалгана.
3. Энэ хооронд нимбэгний шүүсээ шахаад таглаатай саванд хийнэ.
4. Гаагаа сайтар угаагаад, хэрчиж нимбэгний шүүсэн дээрээ хийнэ.
5. 2 бэлдмэлийг хамгийн багадаа 1 цагийн дараа нэг сав рүү шүүн хийнэ.
6. Хүйтэн устай хольж сервислэнэ.

Лимоны хальсны гайхамшиг:

* D-limonene хэмээх бодис агуулдаг байна. Тэрхүү бодис нь арьсны хорт хавдраас хамгаалдаг аж.
* тайвшруулах
* Тархины хорт хавдрьн хөгжлийг сааруулдаг
* нимбэгийг сүүдэрт хэрэглэх эсвэл маш хурдан хэрэглэх хэрэгтэй гэнэ ээ, учир нь наранд 30 секундын байлгасаны дараа нимбэг маань витамин С-гээ алддаг байна.
* Элдэв коктейлүүдийг лимоноор чимдэг нь учиртай аж. Лимоны хальс нь элэгэнд бас сайн гэнэ шүү! За тэгээд зуны халуун өдрүүдэд нимбэгний умдаанаа уугаад байж дээ.

(Prof. Mehmet Öz-ийн судалгааны үр дүн)

No comments: